sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх газрууд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтлэг үүрэг”-ээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ. 
 
Энэхүү шалгалтаар нэр бүхий 42 аж ахуйн нэгжийн харуул хамгаалалт, мэдэгдэл, зөвлөмжийн дагуу хийсэн ажил, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий эд  зүйлийн талаар мэдээлэл өгч байгаа эсэх талаар шалгасан байна. Дээрх аж ахуйн нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх талаарх яриа таниулгыг ч хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сануулга зөвлөмж өгчээ. 
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг