Бид бусдын эрхийг зөрчиж буй эсэхээ ухамсарладаггүй

Нийтэлсэн: 2017-12-07 11:58:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Holiday inn” зочид буудалд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Монголын Эмнести интернэшнл, Монголын хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуултай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулав.
 
Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний эрхийн тухай боловсролын үүрэг ач холбогдол маш чухал байр суурь эзэлж байна. Хүний эрхийг хамгаалах үйлс нь хүн бүхэн уг эрхийн талаар мэдээлэлтэй байгаад зогсохгүй хүний эрхийг хамгаалах бодит үйл хэрэг юм.
 
Хүний эрхийн боловсрол нь уг эрхийг зөрчих явдлыг цаашид таслан зогсоох үйлсэд оруулж буй том хувь нэмэр төдийгүй шинэ Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож тунхагласан манай улсын хувьд иргэний нийгмийг цогцлоон байгуулахад чухал хөрөнгө оруулалт болно гэж хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийг хамгаалагчид үздэг.
 
Харин бодит байдал дээр эргэдийн хүний эрхийн ойлголт, мэдлэг хангалтгүй нь нийтлэг байгаагаас хүний эрх зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ хамгаалж чадахгүй, бусдын эрхийг зөрчиж буй эсэхээ ухамсарладаггүй нь хүний эрхийн зөрчил оршин байх нэг нөхцөл болсоор байна.
 
 
 
Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг ХЭҮК, Монголын  Эмнести интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд  чухалчлан үзэж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд нийгэмд хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгааны өргөн хүрээтэй явуулсаар байгаа юм.
 
Энэхүү хурлаар дээр дурдсан байгууллагуудын төлөөлөл “Насан туршдаа суралцах үйл явц дахь хүний эрхийн боловсрол”, “Монгол Улс дахь хүний эрхийн боловсрол: Ололт, амжилт, авсан сургамж”. “Албан бус сургалтаар хүний эрхийн болосрол олгож буй нь” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн салбар хуралдааныг зохион байгуулсан юм.
 
Хуралд БСШУ-ын сайд Ц.Цогзолмаа, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман нар оролцож үг хэллээ. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголчуудыг олон зуун мянгаар нь утаагаар хордуулж, хэдэн зуугаар нь траншейнд оруулж алж байхад Эмнэсти Интернэшнл гэгч байгууллага огт дуугараагүй бараг дэмжиж байсан байх. Гэтэл оффшорчдыг цаазлах тухай яриа гарангуут өчнөөн сая доллар цацаж хорлонтой сурталчилгаа явуулж эхэллээ. Ийм хогийн байгууллагын хөөж гаргах хэрэгтэй.

    Хөөж гаргах ёстой байгууллага., 2017-12-07 13:15:15, 66.181.184.102Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: