sonin.mn
“Хурд”,“Никитон” хамтлагийн "Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо 12 дугаар сарын 9,10 буюу өчигдөр, өнөөдөр "Улаанбаатар палас"-т болж буй билээ. Танхим дүүрэн үзэгчидтэй болж буй уг тоглолтын нэг сонирхолтой зочин нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байв. "Никитон" хамтлагийн дуунд сэтгэл хөдлөн, нэгэн залуу бүсгүйтэй бүжиж буй агшинг нийгмийн сүлжээнд нэгэн хэрэглэгч нийтэлжээ.
 
Ч.Явуу