sonin.mn

Нийслэлд 313.2 мянган тээврийн хэрэгсэл хөдөлж байгаагаас суудлынх нь 234.9 мянга, ачааных 53.6 мянга байна. 24,5 мянган тусгай зориулалтын болон нийтийн тээврийн хэрэгсэл явдаг. Автомашины дугаараар хязгаарлалт хийснээр Даваа гаригт 58,6 мянга, Мягмарт 59,3, Лхагвад 61,4, Пүрэвт 60,9, Баасан гаригт 61,2 мянган машин зогсч байгаа аж. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг 18,7-19,6 хувиар тус тус бууруулж байгаа мэдээтэй байна. Үүнд иргэдэд өдөр тумын шинэ талх, сүүл мах зэрэг хүнс хүргэж буй үйлдвэрүүдийн түгээлтийн машинуудыг хамруулан оролцуулж болохгүй юу гэсэн саналыг бизнес эрхлэгчид тавьж байна. Ингэвэл худалдаа, борлуулалтын ажилд саад учрахгүйгээс гадна үйлдвэрлэлийн дамжлагад сөргөөр нөлөөлөхгүй хэмээн аж ахуй нэгжийнхэн учирласан юм.

Эх сурвалж: "Бизнес Таймс"