sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр оройн 21 цагийн орчим Багахангай дүүргийн нутаг Хоолтын даваа орчим цасан шуурга шуурч хальтиргаа үүссэний улмаас Замын-Үүд, Улаанбаатар чиглэлд зорчиж байсан 19 зорчигчтой автобус гулгаж замын хажуу руу хазайн осолджээ. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч Хот хоорондын тээврийн нөөц автобусанд зорчигчдыг шилжүүлэн суулгаж, Улаанбаатар хотод авчирчээ. Найман сартай хүүхдийг асран хамгаалагчийн хамт Багахангай дүүргийн Замын цагдаагийн постод хүргэн осгохоос хамгаалж, Онцгой байдлын албанаас автобусанд 30 литр бензин хийж шуурхай арга хэмжээ авчээ. Ойрын өдрүүдэд цочир хүйтэн үргэлжлэх тул жолооч, зорчигч нарыг  холын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр явахыг ОБГ, Нийслэлийн Тээврийн гзаар, ЗЦА-аас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг