НОВОСИБИРСК. /ТАСС/. Академич Е.Н.Мешалкина-гийн нэрэмжит Анагаах ухааны үндэсний эрдэм шинжилгээний төв болон Израилийн “EP Dynamics” лабораторийн мэргэжилтнүүд зүрхний хэм алдагдлыг эмчлэх болон нарийн онош тогтоох зориулалттай хиймэл оюун ухаан бүтээлээ гэж тус төвийн эмнэлгийн эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлсэн орлогч захирал, Зүрх судасны төвийн дарга Евгений Покушалов мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Зүрхний ажиллагааны талаар маш их хэмжээний өгөгдөл мэдээллээс үүдэн хиймэл оюун ухааныг бүтээх шаардлага гарсан. Эдгээр мэдээллийг компьютер боловсруулснаар хагалгааны явцад мэс засалчийн ажлыг засч залруулах болон хагалгааны үр дүнг 83%-иас илүү нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжийг олгоно. Тус хиймэл оюун ухаан нь зүрхний өвчнийг үр дүнтэй эмчлэхэд тус болно. Цаашид энэ хиймэл оюун ухаан нь худалдаанд гарна” гэжээ.
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
hiimel oyun yhaan gedeg arai hydal nerlejee!!!hiimel oyun yhaan gej baihgyi oyun yhaan erdee l neg ydaa bye byedee bolon hooson ychiralaar orsino!oyun yhaan geed baigaa chini syns syy dee!!teheer ter syns erdee l bye d amid orginozmd neg ydaa bna?gehdee orsin togtono!hybisan eerchilegdene?Bas siljene gedeg biz dee!!!