Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оржээ.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд ирэх сарын 23-наас дөрөвдүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарь гарсан. Гэвч БСШУС-ын сайд өнөөдөр тушаал гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн амралтыг ирэх сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 01 хүртэл амраах болжээ. Харин аймаг, сум, багийн сургуулиудыг ирэх сарын 26-наас дөрөвдүгээр сарын 08 хүртэл амраах юм.
Түүнчлэн хичээлийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь хичээлийн зуны амралтыг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 08-нд эхлүүлэхээр батлаад байсан юм. Харин шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагч зургадугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнханыг зургадугаар сарын 08-наас амрах юм. Мөн 6-12 дугаар ангийн сурагчдыг зургадугаар сарын 15-наас амраах аж.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ИРЭХ САР ГЭНЭ ҮҮ.ККК.
Ирэх сар гэж хэддүгээр сар юум болоо?
ene medeelel unnu
2-р сард бичиж байгаа мэдээлэл болохоор ИРЭХ САР гэж 3-р сар ш дээ монголчуудаа. Тэгээд ч 4-р сарын 1 гэсэн байгаа нь бүр ойлгомжтой болгожээ ирэх сар гэдгийг ХЭ ХЭ
Чамшиг юм мэддэггүй юмаа.Гудамжнаас Сайдын хэдэн сарын курст суучихаад өөрийгөө Сайд гээд дүрдээ хэт орж чи.Чамшиг амьтан хүүхдээр тоглохгүйшүү.Чамайг огц оруулна амалчихяа.Яасан дураараа ав гай вэ
Чамшиг юм мэддэггүй юмаа.Гудамжнаас Сайдын хэдэн сарын курст суучихаад өөрийгөө Сайд гээд дүрдээ хэт орж чи.Чамшиг амьтан хүүхдээр тоглохгүйшүү.Чамайг огц оруулна амалчихяа.Яасан дураараа ав гай вэ