sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн тэгш байх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нэг цэгийн үйлчилгээ нэрээр хоосон тунхаг гаргалаа хэмээн Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Лхагважав мэдэгдлээ.
Тэрээр ярихдаа, "Хөрөнгөтэй хүмүүс унадаг 0 заалттай автомашины бүртгэлийг хотын төвд буюу Баянзүрх дүүргийн  Авто тээврийн үндэсний төвөөр олгодог атлаа жирийн иргэдийн гол хэрэглээ болох импортын автомашины бүртгэлийг хотоос гаргасан нь тэдэнд хүндрэл учруулж байна. 22-ын товчоон дахь Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор импортын автомашины бүртгэлийг хотоос гаргасан. Иргэд 22-ын товчоонд очиж бүртгүүлэхийн тулд шатахуун, цаг заваа гарздаж байна. Улмаар тэднийг бүртгэл хийлгүүлэхээр очиход цахилгаангүй, интернэт тасарсан, шилжүүлэг хийдэг ганц банкинд урт дараалал үүсэх чирэгдэл байсаар байна. Тиймээс чирэгдэл үүсгэж,  жирийн иргэдийн цаг завыг үрж буй  энэ шийдвэрээ эрх мэдэлтнүүд эргэж нэг хараач ээ. “Да хүрээ” зах автомашины худалдаа үйлчилгээ явуулах цогц үйлчилгээг үзүүлдэг . Гэтэл бүртгэл хийлгэхийн тулд 22-ын товчоо явах нь иргэдийн мөнгө, цагийг үрж байна. “Да хүрээ” захад өнөөдөр 600 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хүмүүс болон үйлчлүүлэгчийн гомдол хэрээс хэтэрч байгаа учир энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна" гэв.
 
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг