sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас ард иргэдэд хандаж дараах анхааруулгыг гаргажээ.
Ихэнх баяр наадмын үеэр цахилгааны ачаалал ихэсгэдэг тул ахуйн осол гэмтэл гарах нь ч мөн нэмэгддэг байна. Иймд ард иргэд гэр орныхоо  цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах, гэмтэлтэй залгуур унтраалгыг шинэчлэх, тоолуурын хайрцагнаас гэр орон сууц руу орсон утсыг тогтмол шалгах, баталгаатай тоног төхөөрөмжийг сонгон худалдан авалт хийх, цахилгааны холболтыг мэргэжлийн хүнээр хийлгэх зэргээр аюулгүй байдлыг хангаж анхаарал сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
 
Д.Сарантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг