Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Тийн унжлагат” хэмээгч Шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан НИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлэв. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож байна.
НИТХ улиран одогч тахиа жилд хотын ажил, амьдралтай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Нийслэлийн 2018 оны төсөв, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж, аливаа тендер, төслийг төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх болон иргэдийг чирэгдүүлж байгаа газрын харилцаатай холбоотой асуудлыг судлан, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох газруудаар нь шийдвэрлүүлэхээс эхлээд төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журам, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэн ажиллахыг үүрэг болгож, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Бид айлчлан ирж буй шороон нохой жилд юуны өмнө иргэдийнхээ эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг дорвитой бууруулах, орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдийн амьжиргааны боломж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, авто замын ачааллыг бууруулах, зам дэд бүтцийн нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд дүүрэг, хороо, гудамж, талбайн хайс, хашааг цэгцлэхээс эхлээд томоохон зам, гүүрэн гарцын ажлуудыг эрчимжүүлэхээс гадна хотын иргэн бүр дагаж мөрдөх Нийслэлийн дүрмийг боловсруулах зэрэг ажлуудыг эхэллээ.
Монголчууд та бид “өвлийг өнтэй сайхан давлаа” хэмээх бэлгэдэлт сайн үгээр улиран одож буй оноо үдэж, “өгөөж хишгээ хайрлах буянтай цаг айсуй” гэсэн билгийн сайхан ерөөлөөр айлчлан ирж буй сар, шинээ угтан золгодог билээ.Нийслэлчүүд та бид Нохой жилдээ өрнүүн их үйлийг бүтээж, өөдрөг бүхний дээдээр бялхаж явахыг ерөөе!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН
Сэтгэгдэл0
BUZAR UXEJ DALD ORBOL TAARAX TURUUNII BOOS BAAS CHI BITGII XUTS
Дэлхий даяар хятадын шинэ жил гэж ойлгодог. Үхэр монголууд Монголын цагаан сар гэж хөөрцөглөнө. Идэж байгаа хоол нь хүртэл хужаа. Баозы, еэвэн..... удахгүй хятадын хамгийн хойд муж болно.
Чи Монгол тумний хайрладаг Зайсан толгойг ухсан .харж баясдаг Улаанбаатарыг нь халхалж хаячаад мэндчилж тавлаж байна уу Бид хариугаа авах чи нуглээ хулээх одор ирнээ халхалж хпясаад
TENEG mal nalaixiin xog idej ogson doo chi turuunii boos