sonin.mn
Жефф Энштейны өгүүлэл
ТООН СИСТЕМД ҮНДЭСЛЭСЭН ОРЧИН ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙН БОЛОН БУСАД ХЭРЭГСЛҮҮД ХҮМҮҮСИЙН ОЮУН САНААНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЯАЖ ӨӨРЧИЛЖ БАЙГАА ТАЛААР БАРУУНЫ ОРНУУДАД ИХ БИЧИГДЭЖ БАЙНА. ЭДГЭЭРИЙН НЭГ НЬ АНГЛИЙН СУДЛААЧ ЖЕФФ ЭНШТЕЙНЫ ХЭВЛЭЛД БИЧСЭН ДЭЭРХ НЭРТЭЙ ӨГҮҮЛЭЛ ЮМ. ЗОХИОЛЧ ӨГҮҮЛЛИЙНХЭЭ ЭХЭНД АНГЛИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧ, ФИЛОСОФИЧ, НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛД 7 УДАА НЭР НЬ ДЭВШИЖ БАЙСАН, ГАЙХАЛТАЙ ШИНЭ ЕРТӨНЦ АНТИ УТОПИ РОМАНЫГ ЗОХИОГЧ ОЛДОС ХАКСЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛААС ИШ ТАТЖЭЭ. ЭНЭ БОЛ "МАНАЙ ДАРААГИЙН ҮЕД ЭСВЭЛ АРАЙ ХОЖУУХАН ХҮМҮҮСИЙГ БООЛ БАЙХАД ДУРТАЙ БОЛГОХ, ЯМАРЧ НУЛИМСГҮЙГЭЭР ДАРАНГУЙЛЛЫГ ҮЙЛДВЭРЛЭХ, ХҮМҮҮСЭЭС ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ БУЛААН АВСАН, БҮХИЙ Л НИЙГЭМД ЗОРИУЛАГДСАН БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРИЙГ ЗОВОХГҮЙГЭЭР БАЙГУУЛДАГ БОЛГОХ ТИЙМ ЭМЭН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БИЙ БОЛНО.ЭНЭ НЬ ТЭДЭНД ТААЛАГДАНА. ЯАГААД ГЭВЭЛ ҮЗЭЛ СУРТАЛ, ТАРХИ УГААЛТ ТЭДНИЙ ҮЙМЭЭН ДЭГДЭЭХ, ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭХ ХҮСЛИЙГ НЬ АЛЬ ХЭДИЙНЭ УНТРААЧИХСАН БАЙХ ЮМ. МАГАДГҮЙ, ЭНЭ НЬ ЭЦСИЙН ХУВЬСГАЛ БАЙХ БОЛНО" ГЭСЭН ИШЛЭЛ ЮМ.
Бид төрөөс зөвшөөрсөн, хяналт тавих боломжтой, хор уршигт хараат байдал бүхий гайхалтай шинэ ертөнцийн тухай Хакслийн анти утопи үзэл баримтлал бидний нүдэн дээр шууд хэрэгжиж буйг харж байна. Хакслийн зөгнөн айлдсантай бүрэн нийцсэн энэ байдал бидэнд таалагдана. Харин хүлээж байгаагүй гэнэтийн зүйл гэвэл, бидэнд урьдчилан сануулаад байгаа тэр эмийг таблет, сироп, шингэн мэтийн ямар нэгэн физик биет бус хэлбэрээр бичиж өгнө. Тэднийг бид хар тамхи, героин, крэк эсвэл мансууруулах ямар нэгэн бодисын нэрээр нэрлэхгүй. Эдгээрийг бит, байт хэлбэрээр бичиж өгөх ба тэдгээрийг бид ХМХ /хэвлэл мэдээллийн хэрэгсэл/ гэж нэрлэнэ. Юун тухай болохыг бодоод үзэгтүн:
-Статистикт дунджаар америк гэр бүл 2.75 хүнтэй байдаг ч 3 телевизор, интернэтэд зориулсан 6 төхөөрөмжтэй.
-Статистик дунджаар америк гэр бүл сар бүр эрчим хүч, хүнсний бараанд зардгаас илүү ихийг ХМХ-д төлдөг.
-Статистик дунджаар америк хүн өдөрт 12-15 цаг тоон ХМХ ашигладаг.
-Статистик дунджаар америк хүүхэд 10-аас дээш цагаар тоон ХМХ ашигладаг.
-Статистик дунджаар америк хүн дунджаар 6-12 минут тутам /унтахаас бусад үед/ смартфон хэрэглэдэг.
Америкчуудын 70 хувь нь биеэ барих чадваргүйгээр дэлгэцэнд татагддаг. Ялын тогтоол эцсийнх, давж заалдах боломжгүй. Сүүлийн жилүүдэд, бүхэл бүтэн үеийнхэнд мэдээллийн, тоон гэсэн бүхэнд донтох хорт зуршил бий болов. Энэ нь америк амьдралын ердийн байдал болон хувирчээ. ХМХ-ийн төхөөрөмжүүд нь биднийг өдөр бүр эрэл хайлтад хатаах, ховх залгих, шалз болтол чанаж болгох үүрэг бүхий дэлгэцийн соёлын битүү манан дунд бид төрж, бүх амьдралаа өнгөрөөж байна. Бид өдөр бүр, өглөө босохоос орой унтах хүртлээ минут тутамд ийм ажил хийнэ. Бид хаашаа ч явлаа гэсэн карманд багтах авсаархан дэлгэцийг өөртөө авч явна. Бид хаана, хэзээ түр амсхийнэ... Унтлагын, гал тогооны, зочны өрөөнд ч бай, тэндэзс янз бүрийн хэмжээ бүхий дэлгэц баяр хүргэн угтана. Ажил дээр, лифтэнд, хүлээн авах өрөөнд, бичгийн ширээ болгонд, бас замд, шатахуун авах газарт, онгоцонд, таксинд, агаарын болон төмөр замын буудлуудад, амралтын үеэр баар, ресторанд, бас сургуульд, эмчийн өрөөнд ер нь бүхий л газарт дэлгэц угтана. Манай хүүхдүүд цэцэрлэгт явахаасаа бүр өмнө ХМХ-ийн дэгээнд орно. Тоон ХМХ амьдралын маань шат болгонд, боломжтой бүхий л аргаар бидэнд нөлөөлнө, төлөвшүүлнэ. Бид Нейл Постманы номын гарчигт өгүүлдэг шиг “Үхтлээ наргин цэнгэж”, гайхамшигт шинэ тоон ертөнцдөө электрон зурвас солилцож, бидний хэн маань ч гэсэн амьдралын утга учрыг өдөр тутам, зогсоо зайгүй хэрэглэдэг бүхий л тоон төхөөрөмжүүд, бит, батуудын хүрээнээс гадна төсөөлж үл чадна. Энэ нь мэдээллийн болон тоон бүхнээс бидний бүрэн хараат байдлыг маш үр дүнтэй ашигладаг корпорацийн, төр, засгийн байгууллагийн, шинжлэх ухааны институтийн саарал кардиналуудыг / далдуур нөлөөлөгч, эрх мэдэл бүхий хүн/, хамгаалах, дээш ахихад нь гайхалтай тохирдог. Ийм маягийн хор хөнөөл бүхий бүрэн хараат байдал хувь хүмүүсийн болон нийгэм, олон нийтийн бараг бүх хэлэлцүүлгийг тэдгээрийн дүрэм, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах, хянах үүрэг гүйцэтгэж, амьдралын маань бүх талыг тайлбарлана. Бүх мэдээллийн болон тоон технологиос бүрэн хараат байдал бидний хувь хүний эрх, боломжийг магтан өргөмжлөхийн хажуугаар бас хоёр дахин шаргуу, хоёр дахин урт хугацаагаар ажиллахаас аргагүйд хүргэнэ. Гэвч бид хоёр дахин бага хөлс авна. Энэ хараап идсэн хараат байдал нийгмийн үнэт зүйлсийн тухай номлох атлаа, ой гутам үр ашгийн төлөө уриалж, тэгэнгээ ажлын байрыг устган, дундаж ангийн квартал, тэтгэврийн данснаас тэрбум, тэрбум долларыг өндөр хана, хэрмээр хашсан тансаг газар, дэвсгэр лүүгээ хаман шилжүүлнэ.Тэрээр ардчиллыг хамгаалах, ил тод байдал, тоон тайлагналын төлөө ажиллаж байгаа гэх авч үүнийхээ хажуугаар, хаалттай хаалганы ард болохоор хэн их мөнгөтэйд нь засаглал, нөлөөллийг худалдана.
Хариуцлага алдсан болон буруутай үйлдлийг ашиглалтын гэрээнд оруулах нэмэлт журам, тайлбар гэх нууцын зэрэгтэй, бичиг баримтын үл үзэгдэм жижиг шрифт
/үсэг/-ийн ард нууна. Тэд орлогын тэгш бус байдал, эдийн засгийн шударга зарчмын тухай нэвтрүүлэг хийх мөртлөө, хэрэг дээрээ нарийн нягт боловсруулсан, итгэмжлэгдсэн хуульчдынхаа бэлтгэсэн заавар журмыг ашиглан бүхэл бүтэн салбарыг хүмүүсийн бүхий л хүч, хөлсийг шавхан сорсон хөдөлмөрийн систем болгон хувиргаж, тэднийг ямар нэг хөнгөлөлтгүйгээр, өчүүхэн төдий хөлсөөр ажиллуулдаг юм. Тэд бидэнд тэтгэврийн төлөвлөлтийн тухай сургааль айлдах авч ахмад настныг жигшүүртэйгээр ялгаварласныгаа, ажил, хөдөлмөрийн баталгааг үгүй хийснийгээ ажлын байрыг чөлөөлөх, уян хатан график гэх зэргээр нэрлэнэ. Бүх мэдээллийн болон тоон системээс бүрэн хараат байдал маань бүгдийн, тухайлбал Бүгд найрамдахчууд, Ардчилагчид, бие даагчид, эрэгтэй болон эмэгтэй, залуу ба хөгшин, сексийн хэвийн болон гажуу чиг хандлагатан, хар ба цагаан арьст зэрэг бүгдийнх нь ялгааг товойлгож эсвэл магтан дэвэргэж, эсвэл буруутгаж, задлан бутаргах зуршилтай юм. ХМХ ба "тоон" хэрэгсэл бидэнтэй, нөхөрлөж, мэдээллээр хангаж, тайвшруулж, эцэс төгсгөлгүй зугаацуулж, үүнийхээ зэрэгцээ бидний цаг, хугацаа, мөнгө, эрх чөлөөг  хулгайлдаг. Энэ нь ямар ч хорт зуршил, ямар ч мансуурлагч бодистой адил юм. Тийм боловч боловсролтой, өндөр мэргэшсэн санхүүгийн мянга мянган шинжээчид бидэнд мөнгөө яаж хадгалах, хамгаалах талаар зөвлөнө. Эрүүл мэндийн болон хоол хүнсний чиглэлийн өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд яаж зөв хооллох, эрүүл мэндээ хэрхэн хямгадах талаар хичээл заана. Аж төрөх ёсны талаар өндөр мэргэшсэн шинжээчид амьдралаа хэрхэн авч явах талаар ярьж, түүнд ихээхэн ач холбогдол өгнө. 
Тэд бүгд л цааш нь үз, сонс, бүү татгалз гаж зөвлөх ажгуу. Гэтэл одоо бидэнд хамаагүй бага мөнгө, их өр бий, бид турцгаасан, амьдралын хэв маягтай холбоотой архаг өвчнөөр шаналж байна. Бидэнд цаг хугацаа ямагт үл хүрэлцэнэ, нойр муу, бид урьдынхаас илүү их айдастай, тайван бус байна. Тийм биш гэж үү? Энэ л тоон технологи урьд нь сая ажлын байр бий болгож, 1990 оны сүүл, гэхэд интернэт эрчимтэй хөгжихөд хүргэсэн бол одоо ажлын байрыг, бүтээхээсээ илүү ихээр устгаж байна. Уолл-Стрит хүчирхэгжихэд, нийгмийн сүлжээний соёл хөгжихөд түлхэц өгсөн өнөөх л тоон технологи өнөөдөр санхүүгийн ээлжит хямралыг бодитой баталгаатай болгож, иргэний эрх чөлөөг тогтвортой нураагч болж байна. Бүрэн тайлагнал, ил тод байдлыг амлаж байсан тоон технологи шүүхийн нягтлан бодохыг хурдацтай хөгжих үйлдвэрлэл болгон хувиргаж, корпорацийн удирдлагууд төрийн түшмэдүүд.шинжлэх ухааны боссуудад биднийг хуу дээрэмдэх боломж олгож байна. Үүний зэрэгцээ засаг баригчид, хөрөнгө мөнгө эзэмшигчид болохоор нарийн төвөгтэй байдал, ухаан үл хүрэх, хүнд суртлын инерцийн үл нэвтрэх хананы цаана нуугдацгааж байна.
Туйлдаа хүрсэн тоон технологи, тоног төхөөрөмж бидэнд хариу цохилт өгч, бидний эсрэг босч эхлэв. Нэгэн цагт америк мөрөөдлийн тодорхойлогч шинж анхны тоон үеийнхний амьдралын төлөө байсан олон боломжууд одоо хямд ажиллах хүч, норм, нормативын хязгаарлалт бага байдаг ертөнцийн өөр хэсэг рүү чимээгүйхэн цагаачилжээ.
Таатай сайхан боломж Америкийн эргийг орхиж байгаа болохоор дундаж ангийн амьдралын чанар буурч байна. Баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрэх, бололцоо улам багасах явдал нь шашны бус фашизм хүчтэй болохын сонгодог урьдач нөхцөл байдгийг түүх харуулж байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа энэ байдал Германд, Италид бас коммунизмын өмнөх Орос, Хятад, Кубад ямар байлаа тэр байдал одоо Америкт болж байна.
Шинэ фашизм хуучны нэгэн адил өөрсдийгөө хохирогч болсон дүр эсгэж, өөрөө өөртөө адилсах (самоиндентификация) бодлого явуулж эрс хурц илэрхийлэл, дуу шуутай үг хэллэг ашигладаг. Гэвч одоогийнх бол хуучны, ердийн фашизм биш ганган хүн маягийн, бүхнийг хамарсан,туйлийн сонирхол татам юм. Түүнийг мянга мянган серверийн парк, түм бүмэн микрочипууд дамжуулж байдаг. Үүнийг би цахилгаан фашизм гэж нэрлэж, XXI зууны тоон Америкийн төрийн шашин гэж бодож байна. Барууны шашин, Америкийн лам санвартнууд XXI зууны шашны бус фашизмын дууч шувууд болцгоожээ. Гэхдээ энэ удаад зохион байгуулалтай шашин болон амьдрапын чанарт учрах жинхэнэ аюул нь Оруэллийн фашизмын тахчих гутлаас биш /одоохондоо/ харин бидний одоо айгаад, жигшин зэвүүцээд байгаа, тэр зүйлсээс буюу Хакслийн бичээд байгаа тэр зүйлээс, бидний дурлаж, итгэж, өөрийн амьдрал, гэр орондоо залаад байгаа тэр зүйлсээс ирж байна. XXI зууны Америкт, амьдралын чанарт заналхийлж буй аюул ил тод дарлалаас биш, харин нийт улс орны хэмжээнд хууль мэт болсон илүү ихэд шунан дурлах, хэм хэмжээгүйд эргэлт буцалтгүй автсан хорт зуршлаас маань үүсэж байгаа юм. Электрон фашизм нь хүчирхэг, нөлөө бүхий институт(төрийн болон хувийн) үгсэн хуйвалдах болон аядуу, даруу төлөв байдлын эсрэг үргэлжилсэн дайн явуулж ялсан үед үүсдэг билээ. Электрон фашизм нь жолоодлогогүй задгай явдалд дадал болсон хорт зуршлын мөн чанарыг дэмжиж бэлгэ тэмдэг нь болдог юм.
Энэ бол хиймлээр бүтээгдсэн бөгөөд бидний уураг тархинд дофамин (сэтгэл хөөрлийн гормон), эндорфиныг (баяр хөөр, сэтгэл ханамж төрүүлдэг байгалийн наркотик буюу аз жаргалын гармон гэж нэрлэгддэг) байнга байлгаж байдгаас үүдэлтэй олон нийтийн психозын зах замбараагүй байдал юм. Хэрэв ардчилал нь цаасан ХМХ-ээр улс төрд шунан тэмүүлэх үйлийн үндэс байдаг бол фашизм нь электрон мэдээллийн хэрэгслэлээр улс төрд шунан дурлахын үндэс болдог юм. Олдас Хакслийн бодлоор бол, олон жилийн дараа “ардчилал, эрх чөлөө нь нэвтрүүлэг бүрийн, редакцийн өгүүлэл болгоны сэдэв болно. Энэ шоуг эрх баригч олигархууд болон цэргийнхэн .цагдаа нар,улстөрийн технологчдоос тэдний маш сайн сургаж бэлтгэсэн элитүүд чимээгүйхэн, тайван удирдах болно.” XXI зуунд, Америкт, баян ядуугийн ийм эрчимтэй хурдацтай ялгаа хаанаас гарч буйг мэдье гэвэл мэдээллийн технологийн аврага компаниуд Apple, Samsung, Google, Yahoo, Facebook, Twitter, Microsoft, Walt Disney, Discovery, FOX зэргийг харахад л ойлгомжтой. Өнөөдөр мөнгөний араас мөшгөж харах хэрэгтэй юм. Танаас таны смартфон, планшет, нөүтбүкээс болон тепевизороос мөнгийг шууд л тоон болон мэдээллийн фирмүүдийн данс руу гүйлгэж байгаа. Бас энэ туйлын зохисгүй их мөнгө, зугаа цэнгэлийн салбарын, шинжлэх ухааны хүрээний, засаг төрийн бүх шатны утсан хүүхэлдэйнүүд рүү очно. Үлгэрийн юм шиг гял цал бүхий мэдээллийн тоон хэрэгслээс бүрэн хараат байдалд байгаа үед, корпорацийн төлөөний, мэргэжсэн улстөрчид, бизнесийн нөлөө бүхий овжин этгээдүүд санхүүгийн ээлжит сүйрэл, хямрал үүсгэхийн тулд эрдэмтдийн хүрээний гарын доорх нөхөдтэйгөө хаалттай хаалганы цаана хуйвалдаан зохионо. Тэгээд, хямрал эхэлснээс хэдхэн цагийн дараа тэд эдийн засгийг аврах, дараагийн зохиомол хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө зарлана. 
Тэднийг төлөөлдөг хүмүүс, салбар хямралаас хямралд солигдох боловч аврах төлөвлөгөө нь тохиолдол болгонд ав адил нөгөөх л хэвээр үлдэнэ. Энэ зохиомол хямрал болгон үндэсний яриа хэлэлцээ, өр зээлд гурван тэг нэмнэ. /мянган их наядыг юу гэж нэрлэдгийг хэн ч үл мэднэ гэдэгт найдья/ Ийм зохиомол хямрал болгон биднийг, хараат хүмүүсийг, үйлчилгээ болон цатгалан олигархиудын хувирамтгай ааш аягаас улам их хараат болгоно. Энд оюун санааг удирддаг тухай киноны зураг буюу:
ХМХ-д хууртагдсан, интернэт ашиглагчид, гламурын үхээнц сүүмгэрүүд, эцэс төгсгөлгүй хүн сүргийг удирддаг барон-разбойникын зураг харагдана.
Хүч чадалтай төр, том бизнес хоёрыг эсрэг тэсрэг гэх авч үнэндээ эдгээр нь нэг зоосны хоёр тал юм. Сонгуулийн өмнөх сурталчилгааны санхүүжилтын тухайд мөнгө хаанаас гарав, хаашаа явав гэсэн хэлэлцүүлэг маргаан явагддаг авч уг нь энэ мөнгө эцэстээ хэнд очиж буйг ярих ёстой юм. Тэр их мөнгө глобаль мэдээллийн бизнесийн ажил хэрэгч хүрээнийхний маш том хармаанд ордог юм. Электрон фашизмын дайчин уриа бол хүн хүссэн бүхнээ бүгдийг авч идэхэд дуудсан арилжааны реклам билээ. Гэвч бид хичнээн их иднэ төчнөөн ядуу, өвчтэй, аймхай, атаач, хараат болцгооно. Бид хичнээн их авна, иднэ корпорацийг, захиргааны байгууллагуудыг, шинжлэх ухааны хүрээнийхнийг төлөөлдөг эздийгээ төчнөөн ихээр баяжуулж, хүчирхэгжүүлнэ. Бид хичнээн их иднэ, өөрийн цаг хугацаа, мөнгө, эрх чөлөөг тэдэнд өгнө. Ардчилал маань удахгуй, арилжааны телевизүүдээр рекламддаг, худалдаанд тавьдаг тэр бүхнээс ялгаагүйгээр, түргэн хоол, эм тангийн адилаар ердийн бараа болон хувирна.
Тэглээ ч гэсэн электрон залбирал, уриалга, кибер орон зайд урьдын адил тасралтгүй нисч, улам чанга дуулдана: “Хичнээнийг хүсч байна, түүнээ авагтун, идэгтүн-бид сонсч байна. Бид дахиад хийж өгнө"
Электрон фашизмын үед корпорацийн, засаглалын, байгууллагын, шинжлэх ухаааны хүрээнийхний шунахай, бэртэгчин этгээдүүд өөрсдийн албан тушаалын бүх шатанд шунахай, үл бүтэгч этгээд хэвээр үлддэг билээ. Тэд өөрсдийн санхүүгийн унхиагүй, дорой байдлын бурууг социал хөнгөлөлтийн, хүнсний талон хэлбэрийн тусламж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, “нийгмийн хангамжид’’ тохно. Харин тэдний нийгмийн хөнгөлөлт, тусламжийн хөтөлбөр биднийхээс эрс ялгаатай. Учир нь  манай өнөөх гайхалтай, шинэ тоон Ертөнцийн жерц, /авлигачид/ наркобаронууд энэ хөтөлбөрийг өөрсдийнхөө харамч, ханаж цаддаггүй ховдоглох, хоолноосоо ширээн дээр үлдээсэн өчүүхэн үлдэгдэл мэтээр ойлгоно.
Электрон фашизмын үед жинхэнэ эрх хөнгөлөлт хүнсний талоноор эхэлж, түүгээр төгсөхгүй. Үгүй дээ хамгийн дээр, Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан албан тушаалын 85-90% эзэлдэг, бүгдэд зориулж гаргасан хуулийг мөрдөхөөс өөрсдийгөө чөлөөлдөг тэр хүмүүсийн ажилладаг бөгөөд уламжлалт байдлаар тоноглосон, Конгрессын, мужуудын хууль тогтоох байгууллагын болон хотын зөвлөлүүдийн заал танхимуудад эхэлж, тэнд төгсдөг юм. Албан тушаалын улстөрчид, өөрсдийн нөлөөллийг худалдах явдлаа зөвхөн өндөр хөлс төлөгч лоббистууд түүнийг нь худалдан авч эхлэх үед зогсооно. Электрон фашизмын үед жинхэнэ эрх. хөнгөлөлт нийгмийн хангамжаар эхэлж, тэнд төгсдөггүй харин тэрбум тэрбум долларын сан спортын хөтөлбөрүүдийг ичих булчирхайгүй захиргаанынхан удирддаг, амьдралынхаа турш өр тавих боловч албан тушаалд хүрэх ирээдүй багатай дундаж ангийнхны хүүхдүүдийн эцэг эхийн төлбөрөөр баяждаг, шинжлэх ухаан, боловсролын хүрээнийхний амьдралаас тасарсан хамгийн дээд хэсэгт эхэлж, тэнд төгсдөг юм.
Электрон фашизмын үед ахмадуудад зориулсан эрүүл мэндийн даатгалын эрх, хамгаалалт энд биш, глобаль дулаарлын талаарх хурал зөвөлгөөнүүд рүү нисэх явах хувийн онгоцуудны тансаг салонууд, хуягласан “кадиллакуудын” цуваанд эхлэн төрж, тэнд төгсдөг бөгөөд бас нийгмийн шударга бус байдал, орлогын тэгш бус хуваарилалт руу уур хилэнтэй довтлогч, тоо тоймшгүй цол шагналын эзэн алдар цуутнууд улаан хивсэн дээгүүр алхах тэр газарт эхэлж, тэнд төгсдөг юм.
Хэрэг дээрээ бидний мэдээллийн болон тоон системийн хараат байдал шүүмжлэлт сэтгэлгээнд бүрэн эсрэг юм. Шүүмжлэлт сэтгэлгээг хууль тогтоох түвшинд санаатайгаар, үй олноор, үндсээр нь үгүй хийж байна. Бүгд гутамшиг болж хувирсан үед ямар ч юм гутамшиг биш болдог. Эрх чөлөө бол оюун санааны тэмүүлэл. Харин фашизм бол юуны өмнө оюун санааны хямрал мөн. Харамсалтай нь, олны ярьдагаар, эрүүлжиж буй наркоманууд аргаа олохгүй галзуурцгааж буй оронд ганцхан барууны шашин л төлөв даруу байдлын хууль ёсны дуу хоолой болж, бясалгаж, эргэцүүлэн боддог хэвээр үлдэж байна. Гайхалтай шинэ тоон ертөнцийн дээд жерцүүд, наркобаронууд дэлхийн шашныг шүүмжилж, тохуурхаж, түүнийг хоосон сүсэг, ухаалаг бус байдал, алдаатай итгэл бишрэлийн өмнө бууж өгөгсөд гэж нэрлэж байна. Үл үзэгдэх, үл хэмжигдэх зүйпд итгэх хэрэггүй гэж тэд дахин дахин сануулж байгаа юм. Зүйлийн мөн чанараас, гэрч болсон үйл явдлаас үзвэл, шүтлэг, бишрэл нь ямар нэгэн олиггүй юм, арилжааны зүйл болон хувирчээ. Иймээс бид оногдсон үүргийнхээ дагуу Apple, Google,Amazon com-ын өндөр технологийн сүмд өдөр бүр мөргөцгөөдөг. Гэвч шашин шүтлэгийг бидэнд үндсэн хууль баталгаажуулж өгсөн билээ. Хүн, ёс суртахуун, ёс журамгүйгээр оршиж чадахгүй. Чиглэсэн зорилготой, ухаалаг үйл явц, ямагт эргэлзсэн бодол санаанаас, ёс суртахууны асуултаас эхэлдэг билээ. Одоо зогсох цаг болсон. Бидний амьдралд оршин буй ариун гэгээн зүйлийн тухай тунхаглах хэрэгтэй. Энэ асар том гайхалтай шинэ тоон ертөнцөд шашны эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хараахан бүүр үхүүлчихээгүй байгаа дээр нь энэ тухай дахин, дахин ярих хэрэгтэй байна.
 
 
Доктор Г.Төртогтох