МОСКВА. /Би-Би-Си/. Иранд “Aseman Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдон унажээ. Онгоцонд нийт 66 хүн байсан байна. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
“Онгоцонд байсан бүх хүн нас барсан” гэж өмнө нь "Aseman Airlines" компани мэдэгдэж байсан юм. Харин тус компани сүүлд мэдэгдэхдээ “Газар нутгийн онцлогоос шалтгаалсан байж болзошгүй осол гарсан газарт бид хүрч чадаагүй байгаа тул бүх зорчигч нас барсан эсэхийг батлан хэлж чадахгүй байна” гэжээ.
Олон улсын улаан хавирган сар хөдөлгөөн осол болсон газар руу аврах багийнхнийг явуулсан байна. Онгоц Тегеранаас Ираны баруун өмнөд зүгт орших Ясуж хотын чиглэлд нислэг үйлдэж байхдаа тус улсын төвийн уулархаг нутгийн Семиром хотоос холгүй унажээ.
“Онгоц 25 жил ашиглалтанд байсан” гэж Ираны иргэний агаарын тээврийн газар мэдэгдсэн байна.
Ираны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, онгоцонд нийт 60 зорчигч, 2 нисгэгч, 2 үйлчлэгч болон 2 хамгаалагч байсан аж. Онгоц Ясуж хотоос 22 км-ийн зайд Дена уулын ойролцоо унасан байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг