sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Израилийн агаарын цэргийн хүчин өнгөрсөн ням гарагт Газын зурвас дахь газар дорх дэд бүтцэд цохилт өгсөн тухай Израилийн армийн хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Пуужингууд харвасны хариуд Израилийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд Газын зурвас дахь газар доорх дэд бүтцэд цохилт өглөө. Израильчуудын аюулгүй байдлыг хангахын тулд тус улсын Зэвсэгт хүчин ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Газын зурвасаас үүдэлтэй бүх террорист халдлагад “ХАМАС” хөдөлгөөн хариуцлага хүлээх ёстой” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Газын зурвасаас Израиль руу хоёр удаа пуужингаар харважээ. Үүний хариуд Израилийн онгоцууд ХАМАС хөдөлгөөний 18 объектыг устгасан байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг