sonin.mn
Нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дээндийн амны хоёр цэгт 20 боодол өвс, тэжээл тавьжээ.
Амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс  зэргээс халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байна гэсэн дүгнэлтийг байгаль хамгаалагчид гаргажээ. Тиймээс туруутан амьтадыг хамгаалахад биотехникийн арга хэрэглэх буюу өвж тэжээл байрлуулсан байна. Энэхүү ажилд “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид оролцжээ.