sonin.mn
БЕРЛИН. /Синьхуа/. Герман улсын хөлбөмбөгийн "Вольфсбург" багийн ахлах дасгалжуулагч Мартин Шмидт албан тушаалаасаа огцорсон тухай Германы хөлбөмбөгийн дээд лигийн уг клубын албан ёсны мэдэгдэлд дурджээ. 
"Вольфсбург" баг гурван удаа дараалан хожигдсоны дараа Шмидт албан тушаалаасаа огцрох тухайгаа зарлаж, клубын эздэд мэдэгдсэн байна.
Дасгалжуулагч Шмидтын огцорч буй шалтгаан нь Вольфсбург багт дасгал сургуулилтаа өөрчлөн шинэчлэх боломж олгоход оршиж байгаа ажээ. 
 
Н.Мишээл
Эх сурвалж: Монцамэ агентлаг