sonin.mn
Нийслэл хотын иргэд айл өрхөд 2003 оноос 0.07 га газар үнэгүй өгч өмчлүүлэхээр тогтож шийдвэр гаргасан. Гэтэл энэ ажлыг УБ хот дүүргийн газрын алба муу зохион байгуулж, маш хариуцлагагүй хандаж байна. Газар өмчлөх ажлыг 2018 оны тавдугаар сараас зогсоох гэж байгаа бол үүнийг түр хойшлуулж зуслангийн газрыг бүгдийг эздэд нь хувьчилж өгмөөр байна. Ойгоос 100м -аас зайтай орших зуслангийн байшинг 0,02 га – 0,07 га хүртэл газрыг (616 аас - 3080 хүртэл) төгрөгийн татвар жилд төлж байхаар хувьчлах 0.07 га -гаас дээш газартай айлын илүү газрыг авч гудамж зам гаргах эсвэл бага газартай айлд нэмж өгөх.
Ой дотор барьсан хашаа байшингийн газрыг нарийн зөв хэмжээнд тусгай эзэмшлийн газар болгож, талбайн татварыг шинээр (70 төгрөг) тогтоож жил бүр татвар хураадаг байх. Зуслангийн байруудыг хашаатай болгож, орчныг ногооруулах төлөвлөгөө зохиолгож гурван жил дотор  ногоон орчин бүрдүүлэх.
Уулын энгэрт байгаа 5 газрыг хувьчилж цөөн модыг айлын хашаанд оруулж ногоон орчин бүрдүүлэх, уулын ард байгаа газрыг хувьчлахгүй тусгай эзэмшилд оруулах. Голын зах намаг судагтай устай газрыг айлд хамруулж, ойжуулах ажилд хамааруулж, эзэмшүүлэх. Уул дамнуулан ой дундуур том хашаа барьсан айлуудаас талбайн хэмжээгээр татвар авдаг болгох эсвэл хашааг буулгаж багасгах.
Байгаль орчноо ногооруулах ажил зохиосноор орчин цэвэр агаартай, үзэмжтэй болж, хүмүүс хүүхэд багачууд хөгшчүүд ажил албанд сурч, орчин тойрон гоо үзэмжтэй болно. Газрын албаны хүмүүс ойжуулах ажлыг яаж сайжруулах талаар хүмүүст зөвлөгөө өгөхөөс гадна жил бүр орчноо яаж ногооруулах талаар айл өрхүүдийн хооронд уралдаан зарлаж тэргүүний ажилтай айлыг шалгаруулах ажлыг зохион байгуулж болох юм.
2012 оноос айлд газар олгож байна. Газар авч тохижуул гэж Аюушийн ам, Рашаант, Партизан хүртэл газруудад зааж өгч тэмдэг тавиулсан. Хот, Налайх тойрсон дугуй, төмөр чулуу хатгасан хүн эзэмшээгүй сул газрууд зөндөө болж үүнийг зогсоож тодорхой газар товлож айлуудад олгодог болмоор юм. Хотын хүмүүсээ орчиндоо  мод, ургамал, жимс, хүнсний ногоо, хүлэмж байгуулж тариалалт хийдэг ахуй амьдралаа дээшлүүлэх арга ажиллагаанд сургахад хороо, дүүргийн захиргаад тодорхой ажил зохиодог. Санаачлагыг дороосоо өрнүүлж ажиллавал хүмүүсийн ахуй амьдрал тодорхой хэмжээгээр сайжрахад нэмэр болно.
Зуслангийн газрыг 2018 онд айлууд гарсан үед хувьчилж дуусгавал боломжтой юм гэж бодож байна. Зусланд ихэвчлэн нэг байгууллагад хамт ажиллаж байсан олон жил хамт зусч байсан танил хүмүүс их байгаа. Хувьчлах үедээ яаж орчноо тохижуулж ногооруулах ажлын зураглалыг авч явбал ажил нэг мөр хийгдэнэ гэж бодож байна. Сүхбаатар дүүрэг Сэлбэ гол дагуу хэсэг газар ойжуулж хүлэмж байгуулж байгаа шиг Майхан толгой, Жигжид, Зуун мод, Шадивлан, Өвөр согоот зэрэг намаг шавартай газруудыг ойжуулж ногооруулах ажил зориуд зохиомоор юм. Газрын албаны хүмүүс газраа биологич сэтгэлгээгээр газраа ашиглаж хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж сурмаар байна.
 
Д.Баатар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин