sonin.mn
КАИР. /ТАСС/. Загвар зохион бүтээгчдээ дэмжих, ерөнхийдөө энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор “Арабын загварын долоо хоног” манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна хэмээн Саудын Аравийн гүнж Нура бинт Фейсал Аль Саудын мэдэгдсэнийг “Arab News” сонин мэдээлэв.
“Арабын загварын долоо хоног”-ийг Эр-Рияд хотод зохиосноор бид зөвхөн дизайны чиглэлээр дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулаад зогсохгүй, аялал жуулчлал, бизнес, худалдаа зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно гэж бодож байна” хэмээн “Арабын загварын долоо хоног”-ийн тэргүүн Лейла Иса Абузейд мэдэгджээ.
“Энэ сарын 26-наас ирэх сарын 31-ний хооронд зохион байгуулагдах “Арабын загварын долоо хоног” үзүүлбэрийг Арабын загварын зөвлөл бэлтгэх аж.  “Энэ үзүүлбэрт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн загвар зохион бүтээгчид оролцоно” хэмээн Саудын Аравийн гүнж мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг