sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пёнчан хотноо Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ны тусгай шагнал хүртлээ.
ОУССХ -ноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж байгаа сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг  гардуулдаг билээ. Ч.Отгонбаатар нь Пёнчанд зургаа дахь олимпийн наадамдаа ажиллаж байгаа бөгөөд түүнийг дотоод, гадаадын спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй мэддэг.
 
 
Энэхүү арга хэмжээнд ''Пёнчан-2018'' наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг