sonin.mn
Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны төлөв байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд, тэдний нэг үе зогсонги байдалд шилжээд байсан хамтын ажиллагаа дахин сэргэх, өргөжих хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл, хойд хөршөөс өмнөд хөрш рүү чиглэсэн зэвсэглэл, техникийн экспорт жил ирэх тусам нэмэгдэж, ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэл болох төлөв ажиглагдаж байна. Хятад руу чиглэсэн ОХУ-ын геополитикийн сонирхол улам нэмэгдсэн гэсэн үг. Өрнөдийн орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа нь Хятадыг “үнэд” оруулж байна. Гэхдээ оросууд Хятадын цэрэг, эдийн засгийн давамгай байдал ирээдүйд геостратегийн эрсдэл дагуулж, бүс нутаг төдийгүй олон улсын хэмжээнд хүчний тэнцвэрийг алдагдуулж магадгүй хэмээн болгоомжилж байгааг дурдалгүй өнгөрч болохгүй. Хятадууд Орост үйлдвэрлэсэн өндөр технологийн зэвсэглэлийг  худалдаж авах сонирхолтой байдаг нь одоо ч хэвээр. Тус  улсын батлан ха м гаал ах аж үйлдвэр сүүлийн жилүүд эд ихээхэн хөгжил дэвшилд хүрснийг санах хэрэгтэй. Гэхдээ ойрын үед дэвшилтэт технологийн салбарт буюу нисэх онгоцны хөдөлгүүр, дуунаас давж гарсан хурдны технологи, пуужингийн зэвсэглэлийн чиглүүлэлт жолоодлогын систем, радиолокацийн салбарт Оросын экспортод тулгуурласаар байх нь тодорхой болсон.
Хятадын талын худалдаж авсан зэвсэг техник Оросын батлан хамгаалах салбарын экспортын дийлэнх хувийг эзэлж байсан үе бий. Тухайлбал, “SI-PRI” буюу Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд хятадууд 1999-2003 онд ОХУ-ын зэвсгийн нийт экспортын 44. 2005-2009 онд 35 хувийг тус тус дангааоаа эзэлж байжээ. Мөн Оросын зэвсэг, техникийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах явдал ч хэтэрч, хоёр улсын энэ салбарын худалдаа ихээхэн хэмжээгээр буурч байлаа. Харин одоо БНХАУ өөрөө зэвсгийн томоохон экспортлогч улсын нэг болж чадсан. Орос, Хятадын харилцаа аль хэдийн стратегийн түншлэлийн шинэ шатанд шилжсэнээр зэвсэглэл, техникийн худалдаа дахин өргөжих хандлагатай болжээ. Гадаад бодлогын олон асуудлаар ижил байр суурь баримтлаж байгаа нь ч илт. Хятадын тал барууны улс орнуудаас авсан хориг арга хэмжээг үл харгалзан Оросыг дэмжсэн хэвээр байгаа нь энэ талын худалдаанд эерэгээр нөлөөлж байна. Сүүлийн үед Орос, Хятадын хооронд орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник нийлүүлэх тухай хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Хятад урьдын адил Оросын зэвсэглэлийн томоохон худалдан авагч болоод байна. Холбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны судалгаагаар Хятадын тал 2016 оны сүүлчээр 8 тэрбум ам.долларын зэвсэглэл, техник захиалсан нь нийт экспортын 16 хувийг бүрдүүлж байгаа юм 2000-аад оны эхэн үе хүртэлх зэвсэглэлийн импорт ХАЧА-ийн цохилтын нисэх хүчнийг бэхжүүлэх, агаарын довтолгооноос хамгаалах стратегийн хэмжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, агаарын хөдөлгөөн цэргийг хөгжүүлэхэд ашиглагдсан юм. “Су-27СК”, “Су-ЗОМКК" сөнөөгч онгоц, “С-300” зенитийн пуужингийн цогцолбор, “Ми-8” болон “Ми-17” нисдэг тэргийг ийм зорилгоор худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, тактикийн түвшний зенитийн пуужингийн цогцолбор, цэргийн тээврийн нисэх онгоцны технологийг хуулбарлаж, хятад хийцийн зэвсэглэл, техник үйлдвэрлэхэд ашиглажээ. Хөдөлгүүрийн экспорт нь хоёр улсын зэвсэглэл-техникийн хамтын ажиллагааны анхаарал татаж буй чухал чиглэл болсон. Оросууд хөдөлгүүр нийлүүлэх замаар дотоодын аж үйлдвэрийг захиалгаар хангах, түншлэлийн харилцааны эрчмийг хадгалах зорилго агуулж байна. Мөн оросууд ирээдүйн эрсдэлээс сэргийлэхийн тулд сөнөөгч онгоцуудаа  техникийн хувьд экспортын загвараас давамгай байлгахад анхаарч байна.Хятадын тал нисэх онгоцны “АЛ-31Ф/ФН” хөдөлгүүрийг “Су-27”, “Су-30”-ын хуулбарласан загвар болох “J-11”, “J-16”, “J-10” сөнөөгч онгоцондоо суурилуулахад зориулан авч байгаа. Тус улсын хэрэгцээнд зориулж ОХУ-аас тусгайлан үйлдвэрлэсэн “РД 93”хөдөлгүүрийг “FC-1”, “JF-17” хөнгөн загварын сөнөөгч онгоц, “Д-ЗО КП/КУ” хөдөлгүүрийг “Ү-20” загварын цэргийн тээврийн нисэх онгоц болон “Н-6К”бөмбөгдөгч онгоцонд суурилуулж байна. Эдгээрээс гадна нисдэг тэрэгний “ТВЗ-117”, “ВК-2500" гэсэн хөдөлгүүр бий. Хятадуудын зохион бүтээсэн “WS-10”, “WS-13”, “WS-18” ангиллын хөдөлгүүрүүд нь Оросын “АП-31Ф/ФН”, “РД-93”, “Д-30” хөдөлгүүрийг орлох зориулалттай байсан юм. Гэвч Хятадын тэдгээр хөдөлгүүрт технологийн хувьд дутмаг зүйлс байдаг учраас Орост үйлдвэрлэснийг авахаас өөр аргагүй болж байна. Тав дахь үеийн сөнөөгч онгоц болгох гэж байгаа “J-20”, “J-31” сөнөөгч онгоцуудад ч бас “АЛ-31Ф”, “РД-93" хөдөлгүүрийг ашиглах төлөвтэй байна. Оросын эдгээр хөдөлгүүр нь экспортын голлох бүтээгдэхүүн болоод байгаа бөгөөд Пакистан, Египет, Нигери, Бангладеш, Саудын Араб, Алжирт худалдаалахыг мөн зөвшөөрөөд байгаа аж. Нэг үгээр хэлэхэд ХАЧА-ийн байлдааны бэлэн байдал Оросын нисэх хүчний хөдөлгүүрийн нийлүүлэлтээс тодорхой хэмжээнд хамааралтай болсон. Гэвч Хятадууд тухайн хөдөлгүүрүүдийг хуулбарлах, орлуулах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа нь хэт хамааралтай байдалд орохгүй гэсэн хэтийн бодлого юм. Хамгийн гол нь эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварын хувьд Хятадын техник хэрэгсэл дутмаг хэвээр байна.Оросын тал Хятадад тэргүүний технологи нийлүүлэхийг аргагүйн эрхэнд зөвшөөрч, геополитикийн хувьд хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд 24 нэгж “Су-35С” сөнөөгч онгоцоо газрын байрлалтай дагалдах төхөөрөмжийн хамт, “С-400” зенитийн пуужингийн цогцолборыг нийтдээ 5 тэрбум ам.доллараар зарахаар болов. Нэгэнт Хятад худалдаж авсан өндөр технологийн зэвсэглэлийг сайтар судалж өөрийн технологийг зохион бүтээхэд ашиглах нь тодорхой болсон. Тухайлбал, “С-400” цогцолбор нь Хятадын алсын тусгалтай “НQ-29”, “НQ-26”, “НQ-19”, “НQ-9В” загварын зенитийн пуужингийн цогцолборын эх болох төлөвтэй байна. Үүнээс гадна хятадууд ОХУ-ын хилийн чанадад худалдаж байгаа төслийн 4 нэгж цөмийн шумбагч завийг худалдаж авах хэлэлцээр байгуулсан. Эдгээр цөмийн шумбагч завийг авснаар Энэтхэг болон Вьетнамын шумбагчуудаас илүү хүчтэй болох төлөв харагдаж байна. Энэтхэгийн тал мөн адил дээрх төслийг сонирхож байсан боловч Францын “Зсогрепе” загварын шумбагч завиудыг худалдаж авахаар болсон. Вьетнамын хяналтад байдаг Өмнөд хятадын тэнгисийн газрын тосны ордуудыг Энэтхэгийн “Ойл энд Натурал Корп” компани ашиглаж байгаа. Тиймээс хятадуудтай байгуулсан хэлцлийг хоёр улс сэтгэл түгшин хүлээж авах нь тодорхой. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагаа, гадаад бодлогоо олон тулгууртай болгох эрмэлзэлтэй байна. Америк, Хятадын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед төвийг сахисан байр суурьтай, хатуу болзол тавьдаггүй, олон түнштэй байхыг эрмэлздэг ОХУ хамгийн найдвартай зэвсгийн экспортлогч орон болж хувираад байгаа юм. Оросоос гадаадтай байгуулсан цэрэг-техникийн гэрээ хэлцлийн 45 хувийг  Вьетнам, Индонези, Бангладеш зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд бүрдүүлж байна. Хятадын хувьд ОХУ-тай геополитикийн ашиг сонирхолыг ойртуулах замаар батлан хамгаалах аж үйлдвэртээ шинэ технологи авахыг эрмэлзэж байна. Ганцаардаж байгаа Оростой харилцахад хялбар болсон тул Зүүн өмнөд Ази, Өмнөд Азийн улсуудтай хийж байгаа Оросын зэвсгийн худалдаанд ч нэг их санаа зовнихгүй байгаа бололтой. Харин оросуудын хувьд ирээдүйд хятадууд цэргийн технологийн хувьд тэргүүлэх байр суурьтай болох, зэвсэглэл, техникийн худалдааг өөрт ашигтай байдлаар үргэлжпүүлэх хандлагатай байгаа нь сэтгэл зовоосон асуудал болжээ.
 
Дэд хурандаа Л.Давааням
Эх сурвалж: "Соёмбо сонин"