sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн товчоо байгуулах шийдвэр гаргасан тухай тус улсын Төрийн Департаментийн хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт өчигдөр сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментад кибер аюулгүй байдлын асуудлуудыг тусгай зохицуулагч хариуцан ажилладаг бөгөөд аль нэг товчооны дарга нь тусгай зохицуулагч болон элчээс зэрэглэл дээгүүр байдаг аж. 
Х.Науэрт мэдэгдэхдээ “Бид кибер орон зайн асуудал эрхэлсэн тусгай элчийн орон тоог өөрчилж, кибер орон зайн асуудал эрхэлсэн товчоо байгуулна” гэжээ.
 
 Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг