sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. Винтов бууг хурдан бууддаг болгодог төхөөрөмжийг хууль бус болгох тухай санамж бичигт гарын үсэг зурснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.
Уг санамж бичиг нь ийм төхөөрөмж ашиглахыг хууль бус болгохыг орон нутгийн эрх баригчдад зөвлөсөн байна.
Лас Вегас хотод аймшигт аллага үйлдсэн Стивен Пэддок гэгч этгээд иймэрхүү төхөөрөмж ашиглаж байсан аж. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Лас-Вегас хотод болсон кантри хөгжмийн наадмын үеэр хүмүүс рүү халдсаны улмаас 850 гаруй хүн шархдаж, 59 хүн амиа алдсан юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг