sonin.mn

Монголчууд бид эрт цагаас “Өртэй хүн өөдөлдөггүй” гэж аль болох өр тавихаас цээрлэж ирсэн. Харин орчин үед энэ хандлага өөрчлөгдөж байна. Зээл авах нь буруу гээд зээл авахгүй бол харин ч цаг хугацаа, боломж бололцоогоо ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Таны бизнест болон амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагад тохирсон өргөн хүрээтэй зээлийн сонголтууд гарч ирснээс хэрэглэгчдэд өнөөдөр өдөр тутам санхүүгийн зөв шийдвэр гаргах зайлшгүй шаардлага гардаг болжээ.

 

Зах зээлд байгаа энэ олон зээлийн сонголтууд, янз бүрийн хүү шимтгэлийг сонгоход хувь хүн ялгаагүй бизнесүүд ч гэсэн ухаалаг шийдвэр гаргах, түүнийгээ амьдрал ахуйдаа зөв хэрэглэх асуудал тулгарч эхэллээ. Зээл болгон өөр өөр ч, зээлийг ерөнхийд нь сайн муу гэж хоёр ангилж болдог. Сайн зээлд юу орж болох вэ гэвэл орон сууцны зээл, сургалтын зээлүүд орж болно.

 

Сайн зээлийг тодорхойлвол та мөнгөн хөрөнгөө бүгдийг зарцуулахгүйгээр шууд бэлнээр төлж дийлэхгүй тохиолдолд авч байгаа, танд чухал хэрэгтэй зээлийг хэлж болно. Ямар ч тохиолдолд зээл авсан cap бүрийн төлбөрөө төлж чадахаар байх ёстой. Муу зээл бол танд хэрэггүй, төлж дийлэхгүй зээлүүд багтана. Жишээ нь янз бүрийн үнэтэй газар луу аялал хийх ч юм уу.

 

Хамгийн муу зээлийн төрөлд кредит картны зээлүүд ордог ба ихэнх нь их өндөр хүүтэй байдгаас тэр юм. Харин гэнэтийн тохиолдолд /машинаа засуулах гэх мэт/ болон цаlин буух хараахан болоогүй бол кредит картаа дараа нь бүгдийг эргүүлж төлөхөөр тооцоолж хэрэглэвэл энэ нь ухаалаг алхам болно. Заримдаа зээл авах шийдвэр авах шийдвэр нь хичнээн төгрөг зээлэхдээ гол нь байдаггүй, энэ зээл танд хэр ашиг авчрахаас хамаарах тохиолдол бий.

Зээлийн хүүд төлж байгаа мөнгөө, зээл авснаар хийх хөрөнгө оруулалтаас олох ашигтайгаа харьцуулж үз. Хэрэв хөрөнгө оруулалтаасаа илүү их ашиг олох нь тодорхой байвал тохирсон хэмжээний, багахан хүүтэй зээл авах нь утга төгөлдөр болно.


Эх сурвалж: “Бизнес Таймс”