Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас энэ сарын 12-16-ны өдрүүдэд Нийслэлийн өмчийн харилцааны газар болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрууд Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн мэдээллийг нэгтгэж байна.
Тодруулбал 2017 оны үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлан, захиргааны статистик мэдээ, бусад судалгааны мэдээллийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт нэгтгэж байгаа аж. Энэхүү хугацаанд ТӨБЗГ орон нутгийн өмчийн газруудын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлантай нь тулган хүлээн авах, нэгтгэх, Захиргааны статистикийн зарим мэдээллийг Үндэсний статистикийн хороонд энэ сарын 15-ны өдөр буюу хуулийн хугацаандаа багтаан хүргүүлэх ёстой юм байна.
Мөн хөрөнгийн дахин үнэлгээ, Авлигын эсрэг хууль, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн ашиглалтын тухай зэрэг сэдэвт сургалт, семинар зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч буй юм байна.
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0