sonin.mn
“Кока кола” компани  хөлбөмбөгийн ДАШТ-д олон дуучин урьж дуулуулдаг. Энэ удаагийн ДАШТ-д дуулах дуучдын нэг нь Малума ажээ. Тэрээр  “Шинэ ертөнц” телевизийн “Шинэ өдөр” нэвтрүүлэгт оролцох үеэр  “Кока Кола” компанитай хамтран ДАШТ-ий дууг дуулах болсондоо баярлаж байна. Би өөрөөрөө бахархаж байна. Энэ бол ганц олдох боломж. Бид ОХУ руу явах нь. Бүгдээрээ тэнд уулзацгаая” гэсэн байна. Харин ДАШТ-д дуулах өөр нэг дуучин бол АНУ-ын дуучин Жейсон Деруло юм.
Тэрээр ДАШТ-ий албан ёсны дууг дуулах юм. Үүний өмнөх ДАШТ-ий дууг Рики Мартин, Шакира нар дуулж байжээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин