sonin.mn
КАТМАНДУ. /Ройтерс/. Бангладешийн иргэний агаарын тээврийн нисэх онгоц даваа гарагт Балба улсын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудалд газардахаар дөхөж явахдаа осолдож, онгоцонд сууж явсан 49 хүн амь үрэгдсэн байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Цаг агаар үүлэрхэг байсан нь осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай ажээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, "Катмандугийн нисэх буудлын нислэгийн хөдөлгөөн удирдах газрыг буруу дохио өгсөн" гэж Бангладешийн иргэний агаарын тээврийн “АНУ – Бангладеш” компанийн захирал Имран Асиф мэдэгдсэн байна.
Харин Катманду хотын нисэх онгоцны буудлын ерөнхий менежер Раж Кумар Четтригийн мэдэгдсэнээр, онгоцны нисэгчид нислэгийн хөдөлгөөн удирдах албаны удирдамжийг үл ойшоон огт буруу чиглэлээс нисч орж ирсэн ажээ. 
 
Н.Мишээл
Эх сурвалж: Монцамэ агентлаг