sonin.mn
БЭЭЖИН. /ШИНЬХУА/. Хятад улс цэргийн ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам байгуулахаар төлөвлөж байна хэмээн “Шиньхуа” агентлаг мэдээлэв.
Цэргийн албан хаагчид болон гэр бүлийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, халагдсан болон чөлөөнд гарсан цэргийхэнд үйлчилгээ үзүүлэх болон тэднийг удирдлагаар хангах системийг сайжруулах хийгээд цэргийн албыг нийгэмд хүндэтгэл хүлээсэн мэргэжил болгоход энэ арга хэмжээ нь чиглэж байгаа аж.
Түүнчлэн шинэ яам халагдсан болон чөлөөнд гарсан цэргийхэнтэй холбоотой бодлого, дүрэм журмыг боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлыг хариуцах аж.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг