sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “VTV” HD телевиз “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд 5 дахь удаагийн томоохон шоугаар үзэгчдэд бэлэг барих гэж байна. Энэ удаад “Хөвсгөр” реалити шоугаар өөртэй итгэлтэй охид бүсгүйчүүдийг байлдан дагуулахад бэлэн болжээ.
Дэлхий нийтээрээ таргалалтын эсрэг тууштай тэмцэж байгаа энэ цагт охид бүсгүйчүүдээ байлдан дагуулж эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнөөр турах боломжийг “Хөвсгөр” реалити шоугаараа дамжуулан олгох аж. Илүүдэл жин буюу таргалалт нь хэвийн биш өөхний хуримтлал, биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нэгэн төрлийн өвчин гэдгийг ДЭМБ тодорхойлоод байгаа. Тиймээс илүүдэл  жингээсээ салж эрүүл амьдрах хүсэл тэмүүлэлтэй охид бүсгүйчүүд  “Хөвсгөр” реалити шоугаар дамжуулан өөрт тохирох жиндээ хүрэх юм байна. 
Түүнчлэн “Хөвсгөр” реалити шоу Монголд анх удаа 20 сая төгрөгийн шагналын сантай тураах шоу болж байгаагаараа онцлог юм. Реалити шоунд оролцох охид бүсгүйчүүд бүтэн гурван сарын турш эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнөөр турж, төгс бие галбирт хүрч өөртэй итгэлтэй болохоос гадна 20 сая төгрөгийн эзэд болно.
“Хөвсгөр" реалити шоу  “VTV” HD  телевизийн эфирээр долоо хоног бүрийн бямба гарагийн 22:00 үзэгчдэд хүрэх юм байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг