“Ээжээ би олимпиадад оролцоно. 5000 төгрөг авчраарай гэсэн шүү …” гэх дөрөвдүгээр ангийн хүүхдийг хараад олимпиадад оролцоход мөнгө юунд хэрэгтэй юм бол гэсэн бодол төрсөн юм. Олимпиад гэдэг нь мөнгө хурааж, шагнал гардуулахдаа гол нь биш тухайн хүүхдийн мэдлэгийг шалгаж, бусдад үлгэр дуурайл болгох зорилготой биш бил үү. Тэгвэл боловсролын салбарт үүрлээд буй нэгэн нууцлаг бизнес нь олимпиад нэртэй мөнгө завших үйлдэл болсон гэж олон эцэг эх дургүйцэж байна. Өнөөдөр сургуулиуд хичээл бүрдээ “нэрэмжит” хэмээн сүржин нэрлэсэн олимпиадыг зохион байгуулж байна. Үүндээ анги бүрээс заавал 3-5 хүүхэд оролцуул гэсэн тушаалтай. Хураамж нь 3000-5000 төгрөг. Заримдаа бүр ангиараа оролцоно. Тавдугаар ангийн 30 хүүхэдтэй анги олимпиадад оролцлоо гэхэд зөвхөн нэг ангиас 90000 төгрөг цуглана. Багаар бодоход таван бүлэг гэхээр 450000 төгрөг. Энэ мөнгө I-XII ангийн бүх хүүхдийг хамрахаар хэдэн төгрөг болох бол. Үүнээс түрүүлсэн хүүхдэд сайндаа л медаль, өргөмжлөл гардуулж буй харагддаг. Тэгвэл үлдсэн мөнгө нь хаашаа очиж, юунд зориулагддаг нь сонин. Зөвхөн нэг аймагт сүүлийн долоон жилийн хугацаанд зохион байгуулагдсан олимпиадад 17725 хүүхэд оролцсон гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ тоолонд хүүхэд бүрээс 3000 төгрөг хураасан гэж үзвэл 53175000 төгрөг болж байна. Харин шагналт байранд орж медаль хүртсэн хүүхдүүдийн тоо 2200 орчим байгаа юм. Тэгэхээр дээрх мөнгөний багахан хэсгийг сурагчдын шагнал урамшуулалд зарцуулсан болж таарч байна. Энэ мэт олон жишээ байх. Зарим эцэг эхээс сэтгэгдэл сонслоо. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Манай хүүхэд 76 дугаар сургуульд сурдаг. Энэ жил хоёр удаа олимпиадад оролцоно гэж 10000 төгрөг авсан. Өөрийнх нь хэлснээр ангийнхан нь бүгдээрээ оролцож байгаа гэсэн. Ер нь олимпиадад оролцоход яагаад мөнгө хураадгийг ойлгохгүй юм. Сурагчиддаа медаль, өргөмжлөл хийгээд урамшуулчих мөнгө байдаггүй юм байх даа” гэв. БЗД-ийн иргэн Х.Ариунжаргал “Манай хүүхдүүд 87 дугаар сургуульд сурдаг. Том нь долдугаар анги, бага нь дөрөвдүгээр анги. Хоёулаа энэ жил математикийн олимпиадад оролцсон. Нэг ангиас таван хүүхэд оролцдог юм билээ. Хураамж гэж 3000 төгрөг авсан” гэлээ. Энэ бол хамгийн ойр байгаа жишээ. Олимпиад нэрээр хүүхдүүдээс мөнгө татаж, бизнес болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Өнөөдөр олимпиадад зориулсан, нарийн хуулийн заалт, хяналт алга. Энэ нь хуулийн цоорхой болж, үүнийг овжиноор ашиглах хүмүүс байна. Тиймээс олимпиадыг хязгаарлая.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ бүүр газар авсан бизнес
Багш нарын хувьд хүүхдүүдээ сориод үзэх юмсан гэдэг бодол тээж явдаг.энд багш ямар ч буруугүй,ямар ч ашиггүй.олимпиадаа үнэтэй явуулаад байгаа сургуулиудаа үнэгүй болгочих.
Багш нарын хувьд хүүхдүүдээ сориод үзэх юмсан гэдэг бодол тээж явдаг.энд багш ямар ч буруугүй,ямар ч ашиггүй.олимпиадаа үнэтэй явуулаад байгаа сургуулиудаа үнэгүй болгочих.
Дампуурсан боловсролын салбарын нэг жишээ.
Багш нар бизгес хийх аргаа олдог шүү. Биеийн тамирын багш нар нь залаа түрээслэж,бага ангийн багш нар өдөр өнжүүлэх ажиллуулж,ахлах ангийнх нь мөнгөөр давтлага өгч,олимпиад тэмцээн зохиож мөнгө хураадаг болсон. Харин ч татвар төлөхгүй орлого олдог .
Багш нар бизгес хийх аргаа олдог шүү. Биеийн тамирын багш нар нь залаа түрээслэж,бага ангийн багш нар өдөр өнжүүлэх ажиллуулж,ахлах ангийнх нь мөнгөөр давтлага өгч,олимпиад тэмцээн зохиож мөнгө хураадаг болсон. Харин ч татвар төлөхгүй орлого олдог .
Газар болгон өөр шүү дээ жишээ нь манайх гэхэд сурагчидад үнэгүй давтлага сёкц дугуйлангууд хичээллэдэг
ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ЭСВЭЛ УЛСЫН ЧАНАРТАЙ ОЛИМПИАД БОЛ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ХАРИН НЭГ МУУ ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БОЛ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ Багш нар харин сайн бэлтгэх хэрэгтэй
Хувийн ялангуяа их дээд сургуулиудын асуудлыг анхаарах цаг болсон.Цэвэр мөлжлөгө,хоосон диплом цаас зарах бизнес.Ардчилсан оронд ийм байдаггүй.Нэг нь боловсролын үйлчилгээ үзүүлж нөгөө нь авч байгаа царайлж болохгүй.
Сургуулийн хүүхдүүдээс мөнгө байнгататаж байдаг янз бүрийн зүйлд уралдаан тэмцээн гээд бүр яршигтай
Хүүхдээ хэр зэрэг сурч байгааг шалгах боломж олдож байна гэж хүлээж авдаг. Ороод чадвараа сольж л байг л дээ. Ядаж шалгалт өгөөд сурчихна. Ийм зүйлд санаагаа юунд зовооно вэ? Орохгүй гэж нэг сайхан юм байна ш дээ
zohioson bagshiin harma tuntiidiin bnle burzaina gej ene baih
Кенгерүү гэдэг олимпиад нэртэй мөнгө хүүлэх хэрэгсэл, бага ангийн математикийн сонгон нэртэй хүүхдийн нас сэтгэхүйд тохироогүй, бас маш их алдаатай сурах бичиг гээд нэг нөхрийн бичсэн эцэг эхийг шулсан номонцор. Энэ бүхнийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгах хэрэгтэй...
Олимпиад яах вэ. Шинэ монгол сургуулийн шалгалтын бүртгэлийн хураамж 33000 төгрөг байгаа нь шууд бизнес. Шалгалт зохион байгуулахад хэзээ ч ийм зардал гарахгүй. Үүнийг шалгадаг газар байна уу
Ene arai dendlee shuu 5000 7500 gaar 5 olimpiadad orloo arai denduu bn shalgah heregtei
Fondnii mungu ,mun tseverlehchiin mungu gj awaad bn Ene Ulsaas tsalin awdagui tsewerlegchid uu
Угаасаа энэ боловсролын салбар бүр дампуураад удаж байна энэ байдлыг засхыг ч хүсэхгүй байна арайл байна болдог бол сургуульд хүүхдээ явуулахгүй баймаар байнга мөнгө нэхнэ тиймч юм хий иймч юм авчир 1р ангийн үсэглэлийн баяр нэг хүүхэдээс 80000 төг гэхийн бүр ресторанд орно ч гэх шиг эрдмийн баяр биш идэж уухын дон болсон хэдэн багш тэрийг нь дэмждэг нэрэлхүү шуналтай эцэг эхийн зөвлөл гэж үнэн зоргоороо болжээ
яг үнэн эцэг эхийн зөвлөл нэртэй хэдэн ээж нар далимдуулаад л баахан мөнгө нэхсэн хүмүүс багшдаа л өгдөг байх бага ангийн багш нар бол аймаар шуналтай янз бүрийн аргаар мөнгө олчих гээд л чичрээд бна
үсэглэлийн баярыг багш биш эцэг эх зохион байгуулдаг хурал дээрээ болох болохгүй зүйлээ ярилцаад гарчаад дараа нь яагаад багшид буруу өгдөг юм бэ
Угаасаа энэ боловсролын салбар бүр дампуураад удаж байна энэ байдлыг засхыг ч хүсэхгүй байна арайл байна болдог бол сургуульд хүүхдээ явуулахгүй баймаар байнга мөнгө нэхнэ тиймч юм хий иймч юм авчир 1р ангийн үсэглэлийн баяр нэг хүүхэдээс 80000 төг гэхийн бүр ресторанд орно ч гэх шиг эрдмийн баяр биш идэж уухын дон болсон хэдэн багш тэрийг нь дэмждэг нэрэлхүү шуналтай эцэг эхийн зөвлөл гэж үнэн зоргоороо болжээ
Kingru 7000 iig huraadag barag surguuliaraa ordog.
Surguuliin zvgees mongo tatah herees heterch bna.Odoo bvr surguuliin 00 zasna geed hvvhdees mongo avah ni zov yum bolov uu
Otgonbayar saidiin ued olimpiadiig hyazgaarlaj neremjit olimpiaduudiig boliulsan Gantomor saidiin ued ch heden huuhdiig bish huuhed buriug hogjuuleh ayn ornoson.suuliin 1 jil huuhed buriin neremjit olimpiad bolgoh ch dohoj bna da huurhii
4r angiin bagsh n songon gej sard 25.000 avdag. Nom n Olonlog surguuliin 2r angi baina. Ene songon suraltsaj baigaa yabdag mon boluu?
уурлахын хэрэг юу байна орохгүй байж болно ш дээ одооны эцэг эхэнцрүүд хүүхэд минь бусдын хүүхдээс дор орчих вий гэсэн дээ хүүхдээ туршилтын талбар болгож бүх зүйл рүү шахаж байдаг ш дээ тэгээд үр дүн гарахгүй болохоор нь нөгөө муугаар нь багш эсвэл сургуульд хамаг бурууг нь чихдэг ийм л сонин араншинтай шүү дээ
tegeed bagsh ni tanai huuhed suraggui geed etseg ehiig basamjAstai. uursdiinh ni ajliin chanar tiim bgaag oilgodoggui l humuus dee
нээрээ энэ эрдмийн баяр үсэглэлийн баяр гэсэн дэмий мөнгө татсан хүүхдийг багаас нь буруу үйлд татсан баяруудыг цэгцлэх хэрэгтэй. Цэцэрлэг ч ялгаагүй. Янз бүрийн уралдаан тэмцээн гээд нэг өмсөөд хаях хувцас хийлгэнэ гээд \тэр нь материал10000, оёдол 35000 гэх шиг/ дэмий юманд зардал гаргуулах юм. Бас сэтгүүл сэтгүүл захиалга үзвэр сар бүр 9000 авах юм. намар нь баахан юм өэлдүүлж авчихаад сайн хэрэглэдэггүй юм шигээ. Лав л шүд угаалгадаггүй нэг их зураг баримлын шавраар юм хийлгэхгүй зүгээр л дуу шүлгээр л өнгөрөх юм
Hodoo oron nutagt olimpiadad oroltsoh gej aimgiin tovruugee yavna. Hariutsaj beldsen bagsh ni jiremsen gd yavahgui gene. Huuhdee gantsaarang ni yavuulah hetsyy yavuulahgui geheer surguuli onoogoo hasuulna gej ohin maani uilna. Tegheer bas emee ovoo aav eejiin hen neg ni yavah ajil garch bna. Arai l bna shuu. Bagsh udirdlaga ni bas anhaaraldaa avmaar. Jiremsen hyn iishee tiishee yavdaggui gd hynii nyalh huuhed vagonoor gantsaaraa yavah ym gene.
44-r surguulias orno geed l bod 96 deershdee huuhed manai angiinhan orno geed l mungu nehne hetsuu
Tiim shuu manai huuhed 2 olimpiadad orno gj bsan chini bagshni dahiad 1 olimpiadad ner zaagaad oruulchihsan bnlee buhel buten bolowsroliin salbar hedhen huuhded medali urgumjlul ugchih mungugui bmaargui yum daa
Ugaasaa zah zambaraagui olimpiadaa bolmoor yum daa.Ulsin chartai tsuuhun tooni olimpiad l heregtei .
Tiim shvv bi bas tegej boddog
ОЛИМПИАДЫГ ҮНЭХЭЭР БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДҮҮДИЙГ ЯДАРГААНД ОРУУЛЖ МӨНГӨ ХҮҮЛДЭГ ГЭХЭЭР БҮР АРАЙ ХАРГИС БИШ ҮҮ. БОЛОВСРОЛЫН СИСТEМИЙГ ОДОО ШИНЭЧЛЭГ ӨӨРЧЛӨХ СӨН
manai huuhed zovhon ene sar 2 olimpiadad orson niileed 13500 tog. bidnii ued angiin onts surdag huuhduud ni bagshtaigaa beldej2 l ordog. orson huuhduud ni ner hundtei bsn bol odoo mongo l bval beldsen beldeegui bugd l ordog boljdee
Шинэ зуун билэг сургууль олимпиад зарлаад олсон мөнгөөрөө багш нар нь зугаалдаг гэсэн.
Олимпиад гэлтгүй зарим сургуулиуд арай л их мөнгө хураах юмаа. Манай эгчийн хүүхдүүд БЗД-ийн 48-р сургуульд сурдаг 7хоног болгон л ийм ч юмний мөнгө тийм ч юмний гэсэн гээл нэхэж байх юм тэр болгонд нь ээж нь одоо энэнд нь тэдэн төгрөг тэрэнд нь тэдийг нэхсэн гээд шаналаад сууж байх юмаа. Боловсролийн байгууллага бол бовсролийн байгууллага шиг л байх хэрэгтэйшдээ. Саяханий жишээ гэхэд л эцэг эхчүүдийнх нь дунд тэмцээн болох гэж байгаа юм байна. Тэрний бооцоо юмуу юу юм мэдэхгүй нэг хүүхдээс 20000 авч байгаа. Энгэхээр энэ сургууль хичнээн хүүхэдэй билээ. Энэ их мөнгө хурааж юу хийдэг байна. Шалгадаг газар нь шагаасай билээ.
Zuv
ай кюү хичээллэнэ гээд жилд 50000 авдаг.нэг номноос өөр юмгүй
энэ хаа сайгүй байна даа зарим айлын хүүхдүүд оролцож чадахгүй л байгаа даа мөнгө шалгуур болчоод байна даа
Doloo honog bur l olimpiad zohiodog boltsin bishu
Олимпиад үнэ цэнэтэй юү гэвэл хүүхдийн сурч хөгжих, аливаа юмны учир зүйг олох, хамгийн гол нь ардаа бодох юмтай түүнийхээ учрыг олох хүсэл эрмэлзэл төрүүлж чадвал үр цэнэтэй. Бас багш нар тухайн ангийн агуулгаас арай давсан зүйлийг уншиж судалж, бодож боловсруулж байж сурагчдаа бэлтгэдэг бол багшдаа ч үр өгөөжтэй. Олимпиадад бэлтгэнэ гэдэг асар их тэвчээр, ажлын ачаалал даах чадвар, бусадтай хамтран баг болж ажиллах чадвар, шинийг эрэлхийлж хөдөлмөрлөх гээд багш нараас их зүйлийг шаарддаг төдийгүй маш их цаг завыг шаардсан хүнд хөдөлмөр. Өөөрөө арай чүү ойлгоод дараа нь хүүхдүүдэд ойлгуулна гэдэг бас л том даваа. Зарим олимпиадын бодлого сэдэв хэдэн сараар ч толгойд байнга хадаатай явна. бодоод бодоод бодоод л учрыг нь олвол сайхан л байна. Энэ утгаараа бол олимпиад байхад хэрэгтэй зүйл. Харин олимпиадын үнэ цэнэ, ур ухааныг унагасан зүйл бол хэдхэн төгрөг хараад хийж буй зохион байгуулж буй тэр л хүмүүс байх. Хүнд хөдөлмөрийн хажууд хэдэн төгрөг юу билээ. Тэгээд олимпиадад бэлтгэдэг багш нар бол хэзээ ч мөнгө боддоггүй л байхгүй юу. Тэдний тархинд яаж гоё бодлого сэдэв олох вэ, ямар сэтгэлгээгээр хүүхдүүдийн тархи ажиллахыг харж амжилттай үр дүнд нь баясаж урамшиж өөр шинэ бодлого сэдэв боддог гэдэгт итгэж байна
en unher umen um bi olipiadudad hedhen udaa oroltsson ter olimpiaduud bugd 5000 desh huramjtai baisan olimpiaduudin huramjig avah heregtei gehdee huramjig 3000 hetrulehgui baih heegtei gej bi bodoj baigaa . iltegsen 12 nastai enkhtaivan bas huhed huurtel olighihsan baihad yagaad turn oigohgui baigaa yumbe
en unher umen um bi olipiadudad hedhen udaa oroltsson ter olimpiaduud bugd 5000 desh huramjtai baisan olimpiaduudin huramjig avah heregtei gehdee huramjig 3000 hetrulehgui baih heegtei gej bi bodoj baigaa . iltegsen 12 nastai enkhtaivan bas huhed huurtel olighihsan baihad yagaad turn oigohgui baigaa yumbe
enig inej bichleech tur uych hihgu yagad hevel tednuus bas oroltsoj yavaa. odol gehed olimpiaduud 6000 gar huramj avj baigaa barag buh o;impiaduud ingej baigaa turn imhen asudal shidej chda hgui bol turin hereg baihgui tur zasag udi hurtel bolson bologui ureer hudlaa helj udi hurlee turzasag enig hij chadahgui bol irged bid enig hinee ene bol zuvhun negl asudal enentei adailhan um uch tuchnun bna im baihad irged bid yaj amdrah umbee
enig inej bichleech tur uych hihgu yagad hevel tednuus bas oroltsoj yavaa. odol gehed olimpiaduud 6000 gar huramj avj baigaa barag buh o;impiaduud ingej baigaa turn imhen asudal shidej chda hgui bol turin hereg baihgui tur zasag udi hurtel bolson bologui ureer hudlaa helj udi hurlee turzasag enig hij chadahgui bol irged bid enig hinee ene bol zuvhun negl asudal enentei adailhan um uch tuchnun bna im baihad irged bid yaj amdrah umbee
enig inej bichleech tur uych hihgu yagad hevel tednuus bas oroltsoj yavaa. odol gehed olimpiaduud 6000 gar huramj avj baigaa barag buh o;impiaduud ingej baigaa turn imhen asudal shidej chda hgui bol turin hereg baihgui tur zasag udi hurtel bolson bologui ureer hudlaa helj udi hurlee turzasag enig hij chadahgui bol irged bid enig hinee ene bol zuvhun negl asudal enentei adailhan um uch tuchnun bna im baihad irged bid yaj amdrah umbee
Хувийн бол улсын том том мундаг гээд байгаа бүх сургуулиуд өөрсдийн нэрэмжит олимпиадаа явуулдаг.багш нар маань ангийнхаа сурагчдыг оролцуулаад үзье гээд эцэг эхчүүдэдээ хэлдэг.эцэг эхчүүд хүүхдээ оруулахгүй гэвэл багш нар яах ч үгүй.орхино.багш нарт хүүхдүүдийг оруулах мөнгө санхүү байхгүй.авдаг хэдэн төгрөг нь ч амьдралд хүрдэггүй шүү.багш нарын буруу бишээ.яам энд анхаарах хэрэгтэй.бүх олимпиад мөнгөтэй явагдаж байгаа шүү
Ч.гантулга та энэ олимпиадынхаа талаар сургууль дээр нь ирээд сурвалжлага аваарай.үндэслэлтэй юм бичээрэй
Мөнгөний боломжгүй бол эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ оруулахаа болиод боломжгүйг нь багш нь ч бас шахаж шаардалгүй орхиод оролцох хүмэлтэй нь ороод өөрийгөө болон хүүхдээ сорьж болно шүү дээ 5000 төгрөг зарцуулсандаа хэн ч хоосрохгүй бөгөөд юунд бусдын хийсэнг нураах гэж оролддог байна аа Өдөр тутам юмны үнэ нэмээд байдаг хар захын наймаачин олигархуудад нэг юм хэлээч Жишээ нь барилгын материалыг маш хямд үнээр авах атал байр ямар их өндөр үнэтэй байна Эрээнээс 200 төгрөгөөр авах атал энд 20000 төгрөгөөр зарах энэ тэрийг нэг бод доо Та барааныхаа үнийг өдөр бүр нэмэх атал жил нэг сургууль нэг удаа зохиох олимдиадад огт бухимдах хэрэггүй бөгөөд боломжгүй бол болих хэрэгтэй
Биеийн тамирын багш заал түрээслэхэд мөнгө нь багшид орохгүй сургуульд орно Гэхдээ баячуудын нэг удаагийн хоолны мөнгөтэй ч яаж дүйцэх вэ Ийм Инээдтэй орлогыг багш их орлого олчихлоо гэж хардаг нь солиорол юм даа
Мөнгө төгрөгний боломжгүй нь орох хэрэггүй Эцэг эх чинь зөвшөөрвөл ор гээд хэлчхээч багш нар минь Хүүхэд их сайн ойлгодог юм билээ Нэг олимпиадад ороод медаль авсан хүүхдийн ар гэр дургүй байвал болиулахад яагаад болохгүй гэж Огт медаль авдаггүй нөхрийг дахин дахин оруулах ямар шаардлагатай юм Сургууль олимпиадаа явуулдгаараа явуулж хүүхдээ оруулах үгүйгээ багш эцэг эх зохицуулбал боллоо
Эцэг эхчүүд минь мөнгө олох гээд янз бүрийн аргаар чичрдгийгээ нэг бод Багш гэдэг чинь амьдрах гэж ядаж яваа хүн мөн шүү дээ Багшийг төр засаг нь хүртэл хүн биш гэж үзэж бусад байгууллагын цалинг нэмээд багшийн цалинг нэмэхгүй орхисоор өдийг хүрсэн бөгөөд бусад байгууллагын цалинг нэмснийг мэдсэн наймаачид юмны үнэ нэмчихээр нөгөө л багш туйлдана Бид ч гэсэн өөртөө байгаагаа үнэлж зарж зах зээлд хурдан цилжиж амьдаръя даа
Олимпиад явуулж болно Үнэхээрийн шударга зассан байх нь чухал Шударга бусаар нэр хүндээ өсгөх гэсэн зүйл байж л болхгүй
Хэрхэн яаж бүртгүүлэх вэ?