sonin.mn
САН-ФРАНЦИСКО. /Синьхуа/. “Фэйсбүүк” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компаниа улс төрийн зорилгоор ашиглаж, хэрэглэгчдийн нууц мэдээлэлийг задраасан ноцтой асуудал гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
“Бид алдаа гаргасан гэхдээ л хийх зүйл их байгаа бөгөөд идэвхтэй ажиллаж тэдгээрийг хийж гүйцэтгэх шаардлагатай байна” гэж М.Цукерберг хэлжээ.
Фэйсбүүкийн 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээллийг “Cambridge Analytica” хэмээх Британийн мэдээллийн шинжилгээний компани 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трампын сонгуулийн кампанит ажилтай холбоотойгоор урвуулан ашигласан тухай АНУ болон Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа Фэйсбүүк компани хүнд байдалд орсон байна.
"Манай компани алдаа дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болно" гэж  “Фэйсбүүк” компанийн тэргүүн батлан илэрхийлжээ.
 
 
Н.Мишээл
Эх сурвалж: Монцамэ агентлаг