sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Ж.Эрдэнэбат БНИУ-тай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавьжээ.
Тэрбээр өнөөдөр БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреа Де Фелипийг хүлээн авч уулзах үедээ онцлон тэмдэглэсэн байна. Мөн тус улстай далайн тээвэр, авто тээврийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүчнлэн Монгол, Итали улс хооронд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг Ж.Эрдэнбат сайд дурьдлаа.
Элчин сайд Андреа Де Фелип, “Манай улс Монголтой бүх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Таны тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч, хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг