sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Статистикийн газраас хүнсний барааны дундаж үнийг жилийн өмнөхтэй харьцуулсан судалгааны дүнг  танилцууллаа.
Тодруулбал, 17 төрлийн бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 22 болон энэ сарын 21-ний байдлаар харьцуулбал 16 төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлт гарсан байна.
Судалгаагаар байцаанаас бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн ба адууны ястай мах хамгийн их буюу 700 төгрөгөөр, атар талх хамгийн бага буюу 10 төгрөгөөр нэмэгджээ.
 
 
 
О.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг