sonin.mn
Загвар өмсөгч Ж.Энэрэл гоо сайхны “II-Ia-masqua” брэндтэй хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр Нью-Йоркийн алдарт “Мusе” загварын агентлагт харьяалагддаг бөгөөд Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон "Luis Buchinho", "Talbot Runhof" брэндийн загварыг тайзнаа өмсч сонирхуулсан байна. Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, даруу төлөв зан чанар, цаанаа л энгийн хэв шинжтэй модель бүсгүй эх орныхоо нэрийг өндөрт авч яваа олон залуусын нэг нь мөн билээ. “II-Ia-masqua” нь 2008 онд үүсгэн байгуулагдсан Их Британийн тэргүүлэгч зэрэглэлийн брэндүүдийн нэг юм.
 
 
 
 
Г.Ням
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин