sonin.mn
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсын иргэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа үйл ажиллагааны талаар цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Хятад улсын Үндэсний аюулгүй байдлын яамны харьяа “www.12339.gov.cn” цахим хуудас нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанууд, тухайлбал тагнуулын талаарх мэдээ мэдээллийг хувь хүмүүс болоод байгууллагуудаас ням гарагаас буюу өчигдрөөс авч эхэлсэн байна.
“12339 дугаар руу залгаад мэдээлэл өгч байна. Мэдээлэгчдийн хувийн нууцыг чандлан хадгална. Хэрвээ мэдээлэл үнэн зөв байвал шагнана” гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг