XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний нэгэн бичлэгийг үзээгүй хүн тун цөөн биз ээ. Тэр үеийн түүхэн ховор бичлэг дээр хүрээнийхэн харамсалтай нь өвөг дээдэс минь энэ гэж хэлчих бахархалтайгаар үлдсэнгүй. Харин ч гудамжаар яваа хөдсөн дээлтэй хүмүүс хаа таарсан газраа “морь харж" байгааг бичлэгт тодхон буулгажээ. За яах вэ, Манж Чин гүрний олон зуун жилийн дарлалаас дөнгөж ангижирсан, цаг үе нь ийм юм гэж тэднийг өмгөөлж хаацайлж болох л юм.
Тэр цагаас хойш даруй бүтэн зууныг элээж цаг үе хувьсан өөрчлөгдсөн ч хотынхон өнгөрсөн зууны муу зангаасаа бүрэн хагацаж чадаагүй л явна. Өнөө үеийн хотын иргэд зам түгжих олон унаатай, найман настай балчраас 80 настай буурай хүртлээ ухаалаг гар утас барьсан, хоногийн 24 цаг мэдээлэл авдаг хэрнээ физиологийн хэрэгцээгээ хангаад, паалантайгаа байг гэхэд нүхэн жорлондоо ч бие засчих сэтгэл, ухаангүй байгаа нь харамсалтай.
Ялангуяа үүнд хаа таарсан газраа бие засчихдаг эрчүүдийг “чичилчихвэл” нэг их буруудахгүй биз ээ. Учир нь, өвөлдөө “Утаанбаатар” гэх нэр зүүж ад үзэгддэг хот маань урин дулаан цагт “Жорлонбаатар” болчих гээд байна.
Гадаа дулаан ороод, өвөлжин утаанд нүдүүлсэн Улаанбаатарчууд арайхийн уушгиа дүүртэл амьсгалах нь уу гэтэл хаа сайгүй шээс шивхэг ханхийх болов. Ялангуяа гарааш, автобусны буудлын ТҮЦ хавьд удаан зогсвол бараг ухаан балартах нь холгүй болох юм. Тэгэхдээ бүр булан тохой, хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг хэсгийг андахгүй, “морь харна” гээч, тэд.
Ухаан балартана гэснээс дундад зууны үед бидний соёлтны өлгий гэгддэг Парист ч өнгөрсөн зуун, өнөө үеийн Улаанбаатар шиг шээс ханхалсан хэцүүхэн байсан гэдэг.
Францын хаадын ордон болох Луврт л гэхэд нэг ч бие засах газар байгаагүй юм гэнэ лээ. Тийм болохоор хаад, хатад ордондоо, шатан дээр, тагтан дээр л морь харж, хөнгөрнө. Эсвэл тэд том цонх нээгээд л шууд бие засах буюу вааранд хэрэгцээгээ хангадаг байжээ. Дараа нь тэрхүү ваартай өтгөн, шингэнийг ордны хойд хашаанд цацаж орхидог байсан гэдэг.
Жишээлбэл, XIV Людовик хааны үед Версалийн ордны хатагтай нар яриан дундаа шууд босоод л булан тохойд нь бие засчихдаг байж. Нэгэн удаа хаан дээр Испаниас элч иржээ. Элч хааны өргөөнд өглөө эрт ирсэн биш, үнэр танарт нь байж ядан нүднээс нь нулимс цувж гэнэ. Ингээд хэцүү байгаагаа мэдэгдэхгүйн тулд элч цэцэрлэгт хүрээлэнд уулзах санал соёлтойхон тавьж, хаантны унтлагын өрөөнөөс хар хурдаараа гарч иржээ.
Гэтэл цэвэр агаар амьсгална гэж найдсан цэцэрлэгт хүрээлэн нь ордны өтгөн, шингэнээ асгадаг газар байж таарч, сандарсан элч яаж ч чадалгүй ухаан алдан унасан гэдэг. Мэдээж ийм бохир заваан орчинд өвчин эмгэг яаж газар авч, хэрхэн тахал дэгдсэн нь ойлгомжтой. XIV зуунд Франц улс тахлаас болж нийт хүн амынхаа гуравны нэгийг алдсан түүхтэй.
Хаа холын дундад зуун, Францын талаарх яриагаа ингээд зогсооё. Тэр үеийн юм тэр үедээ дуусаж, өнөөдөр Парис үнэртний өлгий, цэвэр цэмцгэрийн туйл хот болчхоод байна. Гэтэл манай хот өнгөрсөн зууны үеийнхтэйгээ адил, бахь байдгаараа байгааг юу гэх вэ.
Ил задгай бие засах нь үнэр танараас гадна эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй. Тухайлбал, гэдэсний суулгалт, шар зэрэг олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог байна.
Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр “Температур нэмэгдэхэд хий илүү дэгдэмхий болдог учраас зуны улиралд шивтрийн хий илүү үнэртэнэ. Тиймээс ч дулааны улиралд янз бүрийн таагүй үнэрээс шалтгаалсан асуудал их яригддаг гэж ойлгож болно.
Шивтрийн хий нь ихэвчлэн амьсгалын замаар хүний бие махбодод шингэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Шивтрийн хийг амьсгалснаар хоолой загатнах, хорсох, ханиалгах, чээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг. Маш мэдрэмтгий хүмүүс их хэмжээгээр шивтрийн хийг амьсгалсан тохиолдолд толгой нь эргэж, бөөлжис цутгах, нүүр хавагнах явдал байдаг.
Мөн энэ хий эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 cap хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Хортой нэгдлүүд нь амьсгалын замаар хүний биед орвол өвчин үүсгэнэ" гэж хэдэн жилийн өмнө нэгэн хэвлэлд мэдээлсэн байх юм.
Ил задгай бие зассанаас үүдэлтэй шивтрийн хий нь хорт хийн төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг гэнэ. Тэгэхээр хүн физиологийн хэрэгцээ шаардлагаа хангаад бие засаж байна, гудамжинд ил бие засах нь хүнд ямар нэгэн нөлөөгүй гэж бодож огт болохгүй юм. Хүүхдийн эмнэлгүүдэд өвлийн улиралд ханиад томуу, дулаараад ирэхээр гэдэсний халдварт өвчтэй хүүхдүүд нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Гэтэл тэр бүгдийн буруутан нь бидний харсан ч хараагүй мэт өнгөрдөг гудамжинд ил бие засах үзэгдэл аж.
Тиймээс ч бид өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож байвал гудамжинд хаа дуртай газраа морь харж байгаа хүмүүст дутагдлыг нь хэлэх, энэ асуудалд хяналт, торгуулиа чангатгах хэрэгтэй байгаа юм.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
ХАМААГҮЙ ШЭЭДЭГ БААДАГ, НУС ЦЭРЭЭ ХАЯДАГ, ХОГ ТАРЬДАГ ЗУРШЛАА ОРХИХ ЦАГ БОЛЖЭЭ. ҮҮНД ТЕЛЕВИЗҮҮД ИХ ҮҮРЭГТЭЙ. РЕКЛАМ ИХ ХИЙЖ БАЙНГА ЦАЦАХ ХЭРЭГТЭЙ.
Ер нь бол бидний Чингисийн Монголчууд ил задгай бааж шээж ирсэн болхоос Хужаанууд шиг нүхэн жорлонд бөгсөө гаргаад сууж байгаагүй.
ХӨДӨӨНӨӨС ИРЭГСЭД Л ИНГЭДЭГ ШҮҮДЭЭ
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН 80 ХУВЬ ХӨДӨӨНӨӨС ИРЭГСЭД БАЙНА ГЭМТ ГЭРЭГ ГАРГАЧДИЙН 80 ХУВЬ ХӨДӨӨНИЙХӨН
Би монгол хүн, Билэг танхай хөдөөний хүн!
хаа сайгүй нийтийн бие засах газар байх шаардлагатай. суурин иргэншилтэй улсуудад бол энэ нь хэвшсэн зүйл. манайд бол хэцүү шүү дээ. идэж уух,баах шээхээ хянаж зуршаагүй задгайдуу хэвшилтэй түмэн болохоор ихэнхдээ ил задгай бие засахаас өөр гарцгүй болдог шиг байгаа юм. орчин байвал хүн заавал гадаа шээгээд байхгүйл дээ. буруу хэвшил урхаг ихтэй,засахад амаргүй. бөгтөр хүний нурууг авс л тэгшилдэг гэсэн үг бас бий ч бурууг засах тал дээр хийх ажил зөндөө бололтой юмаа.
jishee ni Japand jorlon unegui ...yalanguya olon niitiin gazart mash tseverhen jorlon baih yostoi ym shig bdag...ene olon huvi bolon albanii gazaruudad jorlon ariun tseveriin ereetei bailgah teriigee zaaval niited unegui ashigluulah tesevee eersdee nehdeg bolgoh htei...tegsenii daraa humuust shaardlaga tavihaa chanatgaj bno ...
хаа сайгүй нийтийн бие засах газар байх шаардлагатай. суурин иргэншилтэй улсуудад бол энэ нь хэвшсэн зүйл. манайд бол хэцүү шүү дээ. идэж уух,баах шээхээ хянаж зуршаагүй задгайдуу хэвшилтэй түмэн болохоор ихэнхдээ ил задгай бие засахаас өөр гарцгүй болдог шиг байгаа юм. орчин байвал хүн заавал гадаа шээгээд байхгүйл дээ. буруу хэвшил урхаг ихтэй,засахад амаргүй. бөгтөр хүний нурууг авс л тэгшилдэг гэсэн үг бас бий ч бурууг засах тал дээр хийх ажил зөндөө бололтой юмаа.
Үнэ төлбөргүй орчин үеийн 00 хаа саыгүй бвал хэн л ил бие засах вэ дээ
gadnii ulsad jorlon ariun tseveriin tohilog gazar.d mash ikh baidag tiim gazar orj uilchuulj bgaa humuus bugd buruu zurshiltai bdaggui ...yalanguya tomoohon hudaldaanii tuv.d iim gazar.d ni mash sain tseverlegeetei tohilog bdag ni uilchluulj bgaa humuusee tatah mash tom marketing bdog bna ...
Гаражийн минь хаалга руу байнга сарьсан байх юм
00 асуудал хөдөө байтугай УБ нийслэлд асуудалтай.Нийтийн 00 хэдхэн байдаг зарим нь 17 -аг болов уу үгүй юу хаалгаа хаадаг.Тэгээд эрчүүд бүр автомашин,явган зам дээр шуудл бие засдаг нь ФС-ээр дэлгэгдсэн байдагшүүдээ.УБ хотын бүх автобусны буудал бүр дээр нийтийн 00-ийг шийдэж өгвөл хэнл энэ тэнд юмаа гаргахыг бодхов дээ.Гэр хороололд болч арайл дэндүү.Архичид энд тэнд тасраад шээс баастайгаа холилдоод хавтгайран хэвтсэн,хог,шээс баас бол бүр хэрээс хэтэрсэн.Хороо хориныхон бол ажил зохион байгуулж ажиллах идэвх үнэндээ сулдаа.Гэр хорооллолд ажил хөдөлмөр эрхэлдэггүй хэдэн зуун хүн байдаг.Тэднийг зохион байгуулалтад оруулж эргүүлийг идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй санагддаг.Зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжийг торгож орлогыг нь хорооны дарга,зохион байгуулагчидад өгч, торгуулийн мөнгөөр нь эргүүлд явсан иргэдэд цалин маягаар урамшуулж яагаад болдоггүй юм бол.Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх, камержуулах нь чухал.Үр дүнд нь ард иргэд амгалан тайван,эрүүл орчинд амьдрах наад захын асуудал хангагдах байхдаа.
Яагаад бие засах газар байдаггүй гэдгийг хэлье. Монголчууд нийтийн бие засах газарт цэвэрхэн бие засаж чадахгүй завааруулж хаядаг болохоор бие засах байдаггүй юм
Монголчууд бохир орчиндоо амьдраад хөгшин залуу баян ядуу эр эмгүй хорт хавдар тусаад үхэцгээ.
УЛААНБААТАР БОЛ ЖОРЛОН ДЭЭРХ ХОТ БОЛЖЭЭ.
I hate Mongols
Medeelel saintai bolson gadagsaa dotogsoo ikhe yabj yum yzej nyd tailsan baimaar getel niislelchyyd iimerhyy baidaltai baigaa ni tednii setgel ni togtoogyin sinj biz ee!!iim eryyl bys?Bydyyleg yosnoosoo salj eryyleer setgezgee!!!!soyolt hyn l bol eereer amidar?aman deeree baahan chalchdag achir deeree hooson tenegtdeg baij bolohgyi Mongolchyyd aa!!hedeeniihen dan ganz bis?Tebiinhench baigaa ene bol ta nariin zysand ni singesen bydyyleg yos zyigyi sidel tampram suu!!!hicheeh chag bolson!!!hynees ardaas ichich syr!!!!!zaluus aa!!
энэ олон замбараагүй түц ажиллуулахаа болиочээ... эргэн тойрон нь нил ялгадас, ой гутам..... Дүүрэг, хотын захиргааныхан анхааралдаа аваачээ..... тэнэмэл хүмүүс их завааруулж байна,,,,, Тэднийг цэгцэлмээр юм..... Бельгид бохирын шугаман дээр эрчүүд шээхэд зориулсан 2 талаасаа хаалттай , устай холбосон шугамтай задгай жорлонг маш хялбархан хийгээд хүн их хөлхдөг газраа байрлуулсан байхыг харсан. санаа авууштай санагдсан шүү..... Маш энгийн ......... Хэд хэдэн тийм цэг байвал хаа сайгүй сариад байхгүй байлгүй дээ
Тэр харсан зүйлийнхээ зургийг нь байвал нийтэлж тус болооч.
BATBOLD GUAI LUIVARDAH ARGA BODSOOR HOTIIN BUDNUIG MARTJEE DEE.bat-uul dahintomologdoosoi.ih zuil hisen dee.t1 orkuud tun ch shalihgui zuild huurtaad hohi n
Байрны булан, гражийн хонгил, хүн цөөн явдаг газруудад хөдөөнийхөн ч гээд байх юм биш, голдуу хотын хүмүүс өөрсдөө маш соёлгүй байнга бие засаад байгаа шүү. Хот ч үнэхээр шивтрийн дээд цэгтээ хүрээд байна. Боловсон бие засах газар байгаад төлбөртэй болохоор хэн ч орохгүй байна. Энийг анхаарч яаралтай шийдмээр юм.
МОНГОЛЧУУД ОВОЛДОО УТААГААР ХОРДОЖ ЗУНДАА ЖОРЛОНГЫНХОО УНЭРТ ЦАДААД УГУЙ МОН ОЛСОХ ХУВЬГУЙ ШУУ ККК Хөдөөний МАНГААДАЙ ХYH СYРЭГ УЛААНБААТАРЫГ ГУТААЖ БАЙНА МАНГАРУУД ХОДОО РУУГАА ТОНИЛ
МОНГОЛЧУУД ОВОЛДОО УТААГААР ХОРДОЖ ЗУНДАА ЖОРЛОНГЫНХОО УНЭРТ ЦАДААД УГУЙ МОН ОЛСОХ ХУВЬГУЙ ШУУ ККК Хөдөөний МАНГААДАЙ ХYH СYРЭГ УЛААНБААТАРЫГ ГУТААЖ БАЙНА МАНГАРУУД ХОДОО РУУГАА ТОНИЛ
МОНГОЛЧУУД ОВОЛДОО УТААГААР ХОРДОЖ ЗУНДАА ЖОРЛОНГЫНХОО УНЭРТ ЦАДААД УГУЙ МОН ОЛСОХ ХУВЬГУЙ ШУУ ККК Хөдөөний МАНГААДАЙ ХYH СYРЭГ УЛААНБААТАРЫГ ГУТААЖ БАЙНА МАНГАРУУД ХОДОО РУУГАА ТОНИЛ
сайн байцгаана уу? Суурин газар олон их болж буй өнөө цагт бол ч хүн гээч амьтан хаана байна тэр хирээрээ л байгалийнхаа жамаараа ялгадсаа гадагшлуулахад нь хэрэгцээ шаардлагатай бие засах газруудыг олноор төдийгүй хаа сайгүй бий болгоход л анхаармаар санагддаг. Бий болгоод зогсохгүй элдвийн халдварт болоод халдваот бус өвчнүүд хийгээд эмгэгүүдийг үүсэхгүй гаргуулахгүйн улмаас цэвэрлэгээ, ариутгал нэн сайн хийгддэг л байхгүй бол ч ил бие засдагаасаа эсэн юм болж үй олноороо өвдөж устгагдахад хүрэх ч энүүхэнд л болно. Жорлонгийн исуултуурыг хэрхэн яаж ашигладаг эзэмшдэгийг зааж сургалт явуулахад гэмгүй л болвуу. Аливааг тэгээс нь эхлэхийнхээ оронд таг тас хөндлөн дундаас нь дайрч ороод хийдгээ л засаж залруулмаар санагддаг.
халдварт болоод халдварт бус, Жорлонгийн суултуурыг
Hot huduu yalgaagui mongolchuud iiml baisan iimeree baih baihaa