sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Флорида муж улсын Трентон хотод өчигдөр  хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан буудуулан амиа алджээ. Энэ тухай Огайо муж улсын Холмс тойргийн цагдаагийн газар “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Ассошиэйтед пресс” агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд зоогийн газарт сууж байсан цагдаагийн даргын хоёр туслах руу гудамжнаас гал нээсэн байна. Цагдаагийн туслахууд шаархаа даалгүй нас барчээ. Цагдаа нар гэмт этгээдийн цогцсыг олсон бөгөөд гэмт этгээд нь хэн байсан, ямар зорилгоор энэ хэргийг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийг урьдаас төлөвлөн үйлдсэн гэж үзжээ.
 
Э.Аянзаяа  
Эх сурвалж: Монцамэ агентлаг