sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сард улсын дугаар 4 болон 9 -өөр төгссөн автомашинтай жолооч нар  татвар төлөх юм байна.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх боломжтой.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан  төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах юм байна. Мөн татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа  шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно хэмээн албаныхан хэллээ.
 
Автомашины улсын дугаараар татвар төлөх хуваарь:
 
1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг