Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотын Рири-Вүүдбери бүжгийн хамтлаг ирэх тавдугаар сарын 2-16-ны өдрүүдэд Монголд хүрэлцэн ирэх гэж байна.
АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчоо, Бруклины хөгжмийн академи болон Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг АНУ-ын Бүжгийн урлагийг дэмжих DanceMotion USA (DMUSA) хөтөлбөрийн хүрээнд тус хамтлагийг урьсан байна.
Энэ үеэр Улаанбаатар хотноо Монголын Урлагийн зөвлөлийн санаачлагаар тавдугаар сарын 7-14-.д зохион байгуулагдах Олон улсын Орчин үеийн бүжгийн наадамд оролцох юм байна. Хамтран оролцогч, зохион байгуулагч талууд цуврал сургалт, мастер класс, арга зүйн сургалт болон үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү хөтөлбөрөөр Америк бүжгийн хамтлаг, уран бүтээлчид дэлхийн улс орнуудад зочилж, бүжгийн урлагаар дамжуулан тухайн улс орны олон нийт, оюутан сурагчид болон мэргэжлийн уран бүтээлчдэд Америк соёл, үнэт зүйлст суралцах боломж олгодгоороо онцлог юм.
Энэ үеэр Рири- Вүүдбери бүжгийн хамтлагийн зургаан бүжигчин, гурван мэргэжилтэн Монгол Улсад ирэх юм байна.
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Biznessiin group chuulga uulzalt group Shinjleh uhaan bolovsrol ingener tehnik tehnolgiin hugjliin salbart ter amereikees uulzalt zohion baiguul medev uu!!! Uhsen hoinoo Mongolchuud interteinm hugjuuleg!!! Haana ch ochood Mungu tuluud uzchih hetehgui novshiin bujig taanz baar baardagnii novshiin tavaar shdee urlag bol!
бүдүүлэг үхэр