ТЯНЬЖИНЬ. /Хятадын Ардын өдрийн сонин/. Дэлхийн ухаалаг технологийн асуудлаарх II их хурал Хятад улсын Тяньжинь хотод  энэ сарын 16-18-нд болно гэж Хятадын Ардын өдрийн сонин мэдээллээ.
Энэ удаагийн хурал нь “Ухаалаг технологийн эрин үе: Шинэ дэвшил, шинэ хандлага, шинэ арга хэмжээ” сэдвийн хүрээнд болох аж.
Уг хурлын үеэр дэлхийн ухаалаг технологийнн цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан ба технологийг илүү уялдуулсан техник технологи гаргах арга замуудыг авч хэлэлцэхээс гадна ухаалаг технологийн үзэсгэлэн гаргах юм байна.
Дэлхийн ухаалаг технологийн асуудлаарх II их хурал нь ухаалаг технологийн талаар санаа бодол, туршлагаа хувцаалцах индэр болоод зогсохгүй хамтран ажиллаж, хөгжих боломжийг олгоно гэж зохион байгуулагчид нь үзэж байна. 
 
Эх сурвалж:Монцамэ агентлаг  "Хятадын Ардын өдрийн" сонин