sonin.mn
Бодисын солилцоог хэвийн байлгаж, бие махбодийн хамгаалах хүчийг сайжруулахад 7-р зуунд хэрэглэдэг байсан биеийн еренхий дархлааг сайжруулах хандыг хэрэглэ. 100 гр сиймхий цэгцүү, мөнхцэцэг, алтан товч, хусны нахиа зэргийг авна. Энэ бүхнээ жижиглэнэ. 1 хоолны халбага холимгийг 500мл час халуун буцалсан усанд хийн 20-30 минут тавиад шүүнэ. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал хийсэн 1 стакан бүлээн хандыг ууна.
Хандыг долоо хоног уугаарай. 2-3 сарын завсарлага аваад ахин эмчилгээг эхэлнэ. Өглөө хоолны өмнө 1 стакан хандыг зөгийн балтай холин ууна. Энэхүү хандыг бие махбодид өөх тос хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин