ТОКИО. /ТАСС/. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт цуцлагдаад байгаа өнөөгийн нөхцөлд Японы батлан хамгаалах яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр нийлүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг хулгайгаар нэвтрүүлэхийг таслан зогсоох хүчин чармайлтаа үргэлжлүүэх хэрэгтэй болж байна гэж Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра баасан гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв гэж мэдээллийн Kyodo агентлаг мэдээлэв.
“Хулгайгаар бараа нэвтрүүлэх гэсэн оролдлогуудыг сайтар ажиглан таслан зогсоох шаардлагатай. Умард Солонгост хүчтэй шахалт үзүүлснээр л тус улсын пуужин-цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэж чадна” гэж Японы сайд тэмдэглэсэн байна.
БНАСАУ цөмийн туршилт эрчимтэй хийж, төрөл бүрийн баллистик пуужин хөөргөсний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын экспортын гол гол бүтээгдэхүүнүүдийг худалдан авахыг хориглож, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүд нийлүүлэхийг ихээхэн хязгаарласан билээ. Японы тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн нисэх онгоцууд болон усан онгоцууд дээрх хоригууд зөрчигдөхөөс сэрэмжлэн ажиглалт, хяналт гүйцэтгэж байсан юм.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг