ВАШИНГТОН. /РИА Новости/. Цагаан ордны бэлэг дурсгалын албан ёсны дэлгүүр АНУ болон Умард Солонгосын удирдагчдын уулзалтад зориулан гаргасан дурсгалын зоосыг хямдралтай үнээр худалдан борлуулж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийхээр товлосон уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн билээ.
24,95 ам.доллароор худалдан борлуулагдаж байсан зооснуудыг 5 ам.доллароор буулган, 19,95 ам.доллароор зарж байгаа аж.
Хоёр улсын анхны дээд хэмжээний уулзалтад зориулсан нийт 250 дурсгалын зоос гаргасан байжээ. Зоосны нэг талд АНУ болон Умард Солонгосын удирдагчдыг дүрсэлсэн бөгөөд цаана нь хоёр улсын төрийн далбааг дүрсэлжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг