ҮРЭМЧ. /Синьхуа/. БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Шиньжан Уйгурын өөртөө засах орны цэцэрлэгийн хүүхдүүдийн 96 хувь нь хятад хэлээр боловсрол эзэмшихээр боллоо гэж пүрэв гарагт орон нутгийн удирдлагууд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Шиньжан Уйгурын боловсролын газрын мэдээлснээр, тус нутагт нийт 1.37 сая орчим цэцэрлэгийн насны хүүхэд байдаг бөгөөд тэдний 95.95 хувь нь сургуулийн өмнөх боловсролыг 3 жилийн хугацаанд хятад хэлээр эзэмшихээр болсон байна.
Шиньжан муж дахь үндэсний цөөнхүүд нь ярьж, бичдэг төрөлх хэлээ ашиглах, хөгжүүлэх эрхтэй байдаг аж. Энэ бүс нутагт үндэсний цөөнхийн 10 хэлийг хэрэглэдэг бөгөөд үүнээс бага, дунд сургуулийн сургалтанд нийт 7 хэлийг нь ашигладаг байна.
Өөртөө засах орнууд дахь үндэсний цөөнхүүд нь төрөлх хэлээрээ боловсрол олгохын сацуу хүмүүсийг ажилтай байлгах, харилцан ойлголцлыг сайжруулах зорилгоор хятад хэлийг эзэмшүүлдэг ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг