sonin.mn
БЕЛГРАД. /РИА Новости/. Македон улсыг Бүгд Найрамдах Хойд Македон улс гэж нэрлэнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Зоран Заев өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
З.Заев болон Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар өчигдөр утсаар ярьжээ. Талууд Бүгд Найрамдах Македон улсын албан ёсны нэрний асуудлаар тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Македон улсад Европын Холбоо болон Умард Атлантын гэрээний байгууллага буюу /НАТО/-д нэгдэн орох боломж нээгдэж байгаа гэж З.Заев хэлсэн байна.
Нэрний талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн ирэх намар шинэ нэрийг баталгаажуулах асуудлаар бүх ардын санал хураалт явуулах хэрэгтэй болох аж.  
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг