sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэлжээ. Энэ сарын 3-нд болсон "Фуэго" галт уулын дэлбэрэлтийн улмаас 117 хүн амиа алдсан юм.
Төв Америкийн газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, өчигдөр өглөөнөөс эхлэн Фуэго галт уул дахин идэвхжиж, үнс нурмаа 5 км өндөрт цацаж байгаа аж.
Тус галт уулын өрхнөөс 15-25 км зайд байрлах ойр хавийн суурин газрууд тэр дундаа тус улсын нийслэл байсан Антигуа хотод галт уулын үнс нурам унаж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
“Фуэго” галт уул дэлбэрсний улмаас 197 хүн ор сураггүй алга болоод байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ гамшгийн улмаас 56 хүн бэртэл гэмтэл авчээ. Түүнчлэн 12,4 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 4,2 мянган хүн байрлаж байгаа аж.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг