sonin.mn
ЦУОШГ-ын мэргэжилтэн Д.Бат-Өлзийгөөс цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны талаар тодрууллаа.
 
-Хэдэн аймагт үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулсан бэ?
 
-Хуурайшилт, гангийн нөлөөг бууруулах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 21 аймаг, Улаанбаатар хотод 42 баг гарч 168 удаа үүлэнд зориудаар нөлөөллөө. 
Үүнд 565 ширхэг пуужин зарцуулаад байна. ЦУОШГ-аас мөн өнгөрсөн өдрүүдэд Төв аймгийн Аргалант, Баянцогт суманд үүлэнд зориудаар нөлөөлж, Улаанбаатар хотын бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлсэн. Буянт-Ухаа , Амгалан, Багануур, Тэрэлж зэрэг газарт хур тунадас нэлээд орсон байна.
 
-Ямар үед зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг вэ?
 
-Хур тунадас хангалттай орсон газарт үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулдаггүй.
 
Б.Байгаль
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин