sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп өөрт нь болон хүүд нь заналхийлсэн тухай Тусгай албанд хандсан байна. Энэ тухай “Daily Caller” цахим хуудас мэдээлжээ.
Цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж байгаа явдлын талаар Америкийн жүжигчин Питер Фонд “Твиттер” хуудастаа жиргэхдээ “Бид Бэррон Трампыг эхээс нь салгаж, педофилуудтай /бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох донтой сэтгэцийн өвчтэй хүмүүс/ нэг торонд хийвэл таарна. Ингэж байхад эх нь нөхрөө дагаад явахыг харъя” гэжээ. Энэ жиргээгээ тэрбээр удалгүй устгасан байна.
Өдгөө 78 настай жүжигчин П.Фонд Оскарын шагналд 2 удаа нэр дэвшиж байжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийг заналхийлэх нь АНУ-д эрүүгийн гэмт хэрэг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Бэррон Трамп 2006 онд төржээ. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг