sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Үүний сацуу “ДАШТ-2018”-ын үзэгч олныг дэврээсэн хөл бөмбөгийн тоглолтуудтай холбоотойгоор Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ.   
Хөлбөмбөгийн “ДАШТ-2018” энэ сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ныг хүртэл Оросын 11 хотод болох билээ. Сүүлийн өдрүүдэд Орост шар айрагны эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байна. Зарим үйлвэрийн шар айргийн нийлүүлэлтэд хүндрэл учраад байгаа аж.
Хэд хэдэн баар, зоогийн газруудад зарим нэр төрлийн шар айргийг захиалах боломжгүй болоод байгааг үйлчлэгчид ДАШТ-тэй холбоотойгоор шар айрагны худалдан авалт нэмэгдэх болсонтой холбон үзэж байна. Гэсэн хэдий ч хөлбөмбөгийн тэмцээн хийгээд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан Оросын шар айрагны томоохон компаниуд энэ асуудалд бүрэн бэлтгэлтэй байснаа дурдсан нь тус шингэн бүтээгдэхүүн хомсдохгүй нь тодорхой байгааг харуулж байна гэж “Риа Новости” агентлаг мэдээлсэн байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг