Монголбанк бодлогын хүүгээ бууруулснаар арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Цаашид буух уу? 
 
Хоёрхон жилийн өмнө бодлогын хүү 15 хувь байсан бол одоо 10 болсон. Цаашид ч дахиад буурна гэсэн хүлээлт байна. Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү ч  цаашид буухаар байгаа юм. Тиймээс аль болох эртхэн өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судалж, боломжит сонголтыг хийх хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л та хожно гэж хэлмээр байна. 
 
Хүү буурахаар хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж авдаг байсан хүмүүст хохиролтой харагдаж байна л даа. Энэ тохиолдолд иргэд яасан нь дээр вэ? 
 
Ийм нөхцөл байдалд хүрнэ гэдгийг бид 2016 оноос харж эхэлсэн. Гэвч харилцагчид маань хадгаламжаасаа шууд л татгалзаад, хувьцаа, валют, түүхий эдийн арилжаанд оролцоод явахад бэлэн биш байна. Иймд бид харилцагчдадаа зориулж эрсдэл багатай, ашиг ихтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай болсон юм.  
Шийдэл нь “Гибрид хадгаламж” байлаа. Бид энэ бүтээгдэхүүнийг сүүлийн 3 жил хөгжүүлж байна. Эхнээсээ эерэг үр дүн гарч байгаад баяртай байгаа. Өнгөрсөн жил гэхэд Гибрид хадгаламжийн харилцагчид өгсөн жилийн дундаж хүү 27 хувь байсан. Энэ жилийн хувьд эхнээсээ үр дүнгүүд гарч байна. Жишээ нь, Facebook-ийн Гибрид хадгаламж хийсэн харилцагч маань 3 сарын хугацаанд 12.5 хувийн хүү тооцуулж авлаа. Жилд шилжүүлбэл 50 хувийн хүү гэсэн үг л дээ. 
 
Тэгвэл гибрид хадгаламжийг энгийн хадгаламжтай харьцуулахад ямар давуу талтай гэсэн үг вэ? 
 
Түрүүн дурьдсанчлан харилцагч Facebook-ийн ханшийн өсөлтөөс өндөр хүү авсан байна. Харин ханш унасан байсан бол яах байсан бэ? 
Хэрвээ Facebook-ийн хувьцааг худалдаж авсан бол ханшийн уналтаас болж шууд мөнгөө алдах байсан. 
Харин Facebook-ийн гибрид хадгаламж хийсэн хүн бол ханш яаж ч унасан анхны хадгалуулсан мөнгөө алдахгүй юм. Энэ бол хамгийн гол давуу тал нь гэсэн үг. 
Үүнтэй ижлээр алт, валютын Гибрид хадгаламж хийж, ханшийн зөрүүг нь хүү болгон авах боломжтой. Зарчим нь яг ижил. Ханш хэдий чинээ өснө, төдий чинээ хадгаламжийн хүү өснө. Харин ханш буучихвал таны хадгаламжийн хүү тэг болно. Гэхдээ анхны хадгалуулсан мөнгөнөөс сохор зоос ч дутахгүй. Ямар ч тохиолдолд алдагдал хүлээхгүй гэсэн үг юм. 
 
Гибрид хадгаламж нээлгэхэд мөнгөн дүнгээр босго тавих уу? 
 
Хамгийн багадаа 30 сая төгрөгөөр хадгаламжаа нээлгэх боломжтой. 
 
Тэгэхээр ханшийн өсөлтийг таамаглах ёстой болох нь. Гэвч хүн бүрт ханш өсөх нь буурах нь гэсэн таамаглал хийх мэдлэг байхгүй. Яаж өөрт ашигтай хувилбараа сонгох юм бэ? 
 
Яг л үүн дээр Голомт банкны мэргэжилтнүүдийн оролцоо өндөр байгаа юм. Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын шинжээчид ханшийн таамаглалын судалгааг тогтмол хийж, өдөр тутам харж байна. Долоо хоног, сар, улирлаар шинжилгээг нь хийж таамаглал дэвшүүлдэг. 
Ингэж шүүсийг нь шахсан шинжилгээ, судалгаагаа харилцагчдадаа таницуулж зөв сонголт хийхэд нь зөвлөдөг. Харилцагч хадгаламжаа нээхээс өмнө болон дараа нь үргэлж мэдээлэл, судалгаагаар хангагддаг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл харилцагч таныг унтаж байхад Голомтын шинжээчид ажиллаж байх болно.   
 
Шинжээчид буруу таамаглах эрсдэл бий юу? 
 
Тийм учраас та Гибрид хадгаламж хийхдээ эрсдэлээ сайн тооцоорой гэж хэлэх байна. Учир нь та хүүгээрээ дэнчин тавьж байна шүү дээ. Шинжээчдийн таамаглал биелэхгүй бол таны хүү тэг болно. Бодит байдалд шинжээчдийн маань таамаглал 100 хувь биелэх боломжгүй. Дэлхийн аль ч  том банк хэзээ ч ханшийг 100 хувь таамаглаж байсан түүх байдаггүй юм.  Харин бид хамгийн оновчтой таамаглал дэвшүүлэхийн тулд 70:30 гэсэн харьцаатай зорилго тавьж байгаа. 
Тодруулбал, 70 хувьд нь бидний дэвшүүлсэн таамаглал биелж, 30 хувьд нь биелэхгүй байж болно. Энэ нь та 10 удаагийн хадгаламж хийхэд 7-д нь өндөр хүүтэй, 3-т нь хүүгүй үлдэх эрсдэлтэй гэсэн үг. Эцсийн дүндээ та боломжийн хүү аваад гарна. Тэгэхээр үр дүнг нь хүртэх хүртэл тэвчээр хэрэгтэй шүү гэж хэлэх байна. 
 
Хаанаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?
 
Та 70127676 дугаараар холбогдож манай шинжээчтэй шууд холбогдож, зөвлөгөө авч болно. 
 
Голомт банкны НУГ-ын дилер Г.Мөнх-Эрдэнэ