sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. Мексикийн Мичоакан мужийн засаг захиргааны янз бүрийн нэгжүүдийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч 2 хүнийг сонгууль болохоос 10 хоногийн өмнө хөнөөсөн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн пүрэв гарагт Ардчилсан хувьсгал намаас нэр дэвшигч Фернандо Анхелес Хуаресийг гэртээ байхад нь зэвсэгт этгээдүүд нэвтрэн орж буудан хөнөөжээ.
Энэ хэргийн өмнө Агилиль хотын даргад бие даан нэр дэвшигч Гомес Лукатерог гэрээсээ гарч явахад нь үл таних этгээдүүд мөн буудан хөнөөсөн байна.
“Etellekt” компанийн мэдээлснээр, Мексикт сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нийт 112 улс төрч болон нэр дэвшигч амиа алдаж байжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг