sonin.mn
ШАНХАЙ. /Ройтерс/. Хятад улсад өнгөрсөн жил явуулсан хяналт шалгалтаар илэрсэн хүрээлэн буй орчинд учруулсан хор хөнөөлийг арилгах, хор нөлөөг нь бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй төрийн олон зуун албан хаагчийг шоронд хорьсон тухай тус улсын байгаль орчны яамнаас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
“Хүрээлэн буй орчинд учирч буй хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй нийт 10 муж болон бүс нутгийн 4305 албан тушаалтанд шийтгэл ногдуулсан бөгөөд тэдний заримд нь шоронд хорих ял ногдуулсны зэрэгцээ торгууль тавьсан” гэж Хятадын байгаль орчны яамнаас даваа гарагийн орой мэдээлжээ.
Өнгөрсөн жилийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгасан байдлыг дүгнэх давтан шалгалтыг энэ оны тавдугаар сарын сүүлээр тус улсын засгийн газраас орон даяар явуулсан ба энэ үеэр олон мянган зөрчил илэрч, олон асуудал шийдэгдээгүй байсныг тогтоосон ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг